ДЭМБ: Хүмүүс вирустэй зэрэгцэн амьдарч сурахаас аргагүй болно
🕔 2021/06/07 10:46
Коронавирус бүрэн устах найдвар ойрын ирээдүйд байхгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. Энэ вирусийн шинэ штаммууд гарсаар байх бөгөөд үүнд дасах ёстой гэж ДЭМБ мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулсан байна. ДЭМБ-ын төлөөлөгч, доктор Дэвид Набаррогийн мэдэгдсэнээр вакцин эсвэл эмийн ачаар вирус устана гэж найдах хэрэггүй гэнэ.
"Хүмүүс энэ вирустэй зэрэгцэн амьдарч сурахаас аргагүй болно. Шинээр штаммууд илэрч, халдварын дэгдэлт, шинэ голомтууд гарсаар л байна. Тиймээс бид үүнд дасах ёстой" гэж доктор Набарро Sky News агентлагт өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
Энд дуулгахад, анхлан Хятадын Ухань хотод илэрсэн коронавирусийн халдвар дэлхий дахиныг бүрхэж, өдгөө энэ халдварын тохиолдол 174 саяыг давжээ. Цар тахал дэгдсэнээс хойш энэ өвчний улмаас дэлхий даяар 3,72 сая хүн нас барсан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих