📅

ТАНИЛЦ: Вакцин хийлгэсэн иргэд ингэж халдварт өртжээ

🕔 2021/06/03 22:25

 

Коронавирусийн эсрэг вакцинжуулалт улс даяар эрчимтэй үргэлжилж байгаа. Гэвч халдварын тохиолдол нэмэгдэж байна. Ялангуяа вакцин хийлгэсэн иргэд халдварлаж байгаа явдал буурахгүй байгаа аж. Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагдсан иргэдийн 0.44 хувь, хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн 0.53 хувь нь халдвар авсан талаар Эрүүл мэндийн яам мэдээлсэн.

Тодруулбал, хоёрдугаар тунд хамрагдсан 3876 иргэн коронавирусийн халдвар авсан байна. Үүний 974 тохиолдол нь вакцины хос тунд хамрагдаад 14 хоносон иргэн байгаа юм.

Халдвар авсан иргэдийн тоог хийлгэсэн вакцинаар нь ангилбал,

 

  • “Синофарм” үйлдвэрийн Вероселлвакцины давтан тунтай иргэдийн 0.44 хувь
  • “Спутник V”вакцины давтан тунг хийлгэсэн иргэдийн 0.64 хувь
  • “АстраЗенека”вакцины давтан тунг хийлгэсэн иргэдийн 0.54 хувь
  • “Файзер”-ынвакцины давтан тунг хийлгэсэн иргэдийн 0.6 хувь нь халдвар авчээ.

 

 


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?