📅

Улаанбаатараас Ховдод очсон иргэнээс "Ковид-19" батлагдаж, 2 настай хүүхдэд халджээ

🕔 2021/05/31 20:59
 
Ховд аймгийн хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол дахин нэгээр нэмэгдэж, нийт тохиолдол 269 болжээ.
Тус аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 228 сорьцод PCR шинжилгээ хийсэн байна. Улаанбаатар хотоос ирсэн халдвартай иргэдийн ойрын хавьтал болох, “Цамбагарав” зочид буудалд тусгаарлагдаж байсан хоёр настай хүүхдээс коронавирусийн халдвар илэрчээ.
Ховд аймгийн хэмжээнд өнөөдөр (2021.05.31)-ийн байдлаар ойрын хавьтлын 118, тусгаарлан ажиглах байранд 123, гэрийн тусгаарлалтад 6, гэрийн ажиглалтад 410 иргэн байгаа аж. Цар тахлын халдвар авч, олон хоногийн турш маш хүнд оноштой эмчлүүлж байсан нэг иргэний биеийн байдал эмчилгээний үр дүнд сайжирч, хүндэвтэр байдалд шилжсэн байна.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?