📅

АНУ-ын өөр нэг муж вакцинд хамрагдсан хүмүүсийн дунд сугалаа явуулна

🕔 2021/05/21 09:10


Дэлхийн улс орнууд коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтын аянд иргэдээ хамруулахын тулд төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулсаар байна. ОХУ, БНХАУ, Монгол зэрэг орнууд вакцин тариулсан хүмүүст мөнгөн урамшуулал олгосон бол АНУ-ын Охайо муж өндөр хонжвортой сугалаа явуулж, иргэдээ идэвхжүүлэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлж байлаа. Энэ аргыг АНУ-ын өөр нэг муж ашиглахаар болжээ. Регнум агентлагийн мэдээлснээр, Мэриленд мужийн, коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин тариулсан оршин суугчдын дунд өдөр бүр 40 мянган ам.долларын хонжвортой сугалаа явуулах болсон талаар тус мужийн захирагч Ларри Хоган мэдэгдсэн байна. 
 
Сугалаа 40 өдрийн турш үргэлжилж, долдугаар сарын дөрөвний өдөр 400 мянган ам.долларын хонжвор олгогдох бөгөөд нийтдээ Мэриленд мужид хоёр сая ам.долларын хонжворыг тараана гэж мужийн захирагч мэдэгджээ.
 
Өндөр хонжвортой сугалаанд Мэриленд мужид бүртгэлтэй, ялагчийг зарлахаас өмнө дор хаяж нэг тун вакцин хийлгэсэн, 18-аас дээш насныхан оролцох юм байна. Ийм алхам хийснээр иргэдийн дунд вакцинд хамрагдах идэвхийг нэмэгдүүлнэ гэж мужийн захиргаа найдаж байгаа аж.
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?