📅

Хүүхдүүдийг ядуу буурай орнуудын иргэдээс өмнө вакцинжуулах нь “ёс суртахууны хувьд зүй бус” гэв

🕔 2021/05/20 14:38

 

Ядуу буурай орнуудын өндөр эрсдэлтэй иргэдийг вакцинжуулалтад хамруулахаас өмнө чинээлэг орнуудад хүүхдүүдийг вакцинжуулах нь “ёс суртахууны хувьд зүй бус” юм гэж Оксфордын их сургуулийн профессор Эндрю Поллард үзжээ.

“Oxford-AstraZeneca”-гийн коронавирусний вакциныг гарган авахад гар бие оролцсон тэрбээр вакцины хүртээмж “тэгш бус” байгааг “нэн даруй” өөрчлөх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Одоогийн байдлаар АНУ, Канадад 12-оос дээш насны хүүхдүүд вакцин хийлгэх боломжтой болоод байна. Гэсэн хэдий ч орлого багатай олон орны өндөр эрсдэлтэй бүлгийн иргэд вакцинжуулалтад хараахан хамрагдаагүй хэвээр байгаа юм.

“Дэлхийн даяар өрнүүлж буй вакцинжуулалтын аяны гол зорилго нь хүмүүсийг нас барахаас урьдчилан сэргийлэх явдал юм. Харин хүүхдүүдийн хувьд хүндээр өвчлөх, нас барах эрсдэл бараг тэгтэй ойролцоо байна” гэж Э.Поллард ярьжээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?