31 сая долларын үнэтэй цэнхэр очир
Худалдаанд гарч байсан хөх өнгийн очир эрдэнэсүүдээс хамгийн том нь энэхүү зуйван очир эрдэнэ юм. Энэ сарын тавны өдөр Хонконг дахь Sotheby's дуудлага худалдааны ордонд энэхүү эрдэнэсийг 28 сая ам.доллараас эхлэн дуудаж 31.8 сая ам.долларт хүргэн зарсан байна. Ийнхүү 10.10 карат энэ очир эрдэнэ Ази тивд хамгийн өндөр үнэд хүрч түүхэн амжилт тогтоолоо.
Энэ эрдэнэсийг дуудлага худалдаанд утсаар оролцсон үл мэдэгдэх эрхэм худалдаж авсан байна. Анхандаа дуудлага худалдааны ордныхон энэ эрдэнэсийг 35 сая ам.доллар хүрнэ гэж таамаглаж байсан ч худалдан авагч нь бусад оролцогчдоос 12 хувь илүү үнэ хэлснээр өөрийн болгосон байна.
Sotheby's дуудлага худалдааны ордны төлөөлөгч Дэвид Беннет "31.8 сая ам.доллараас илүү үнэ хүрсэн маш цөөхөн эрдэнэс байдаг. Энэ удаагийн худалдаа Азид дээд амжилт тогтоосонд баяртай байна” гэжээ. Энэ очир эрдэнэсийг Өмнөд Африк улсаас олборлож, 2000 онд өөр 11 үнэт чулууны хамт нэг цуглуулганд багтааж байжээ. Дашрамд сонирхуулахад дэлхийн хамгийн өндөр үнэтэй очир эрдэнэсийн дээд амжилтыг өнгөрсөн онд шинэчилэн тогтоосон байдаг. Женев хотын дуудлага худалдааны ордонд 12,03 каратын хөх өнгийн очир эрднийг 48.5 сая ам.доллараар худалдаж байжээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих