“Цоба” ХХК-ийн хууль зөрчин байгальд халдаж буй барилгын ажлыг хэн зогсоох вэ?
🕔 2021/04/16 12:18
"Улаан" түвшинд шилжиж 15 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоосон Засгийн газрын шийдвэрийг зөрчин ажиллаж буй Хадат Вилла-2 хотхоны барилгын ажлыг бид сурвалжиллаа. Энэ бол “Цоба” ХХК-ийн бүтээн байгуулалтын ажил хэмээн тус барилга дээр ажиллаж байсан туслан гүйцэтгэгч компанийн ажилчид бахархан ярьж буй нь харамсалтай. Тэд байгаль экологийн ямар их хохирлын асуудал хууль хяналтын байгууллага дээр шалгагдаад явж байгаа талаар цухас ч мэдэхгүй гэв.
Цоба ХХК-ийн газрын асуудал аль 2016 оноос эхэлсэн байдаг юм. 90 айлын энэ газрыг олгосон, авсан нь аль аль талдаа хууль зөрчсөн ноцтой үйлдэл болжээ. Анхнаасаа кадастрын зураггүй, бусад холбогдох бичиг баримт ч үгүй, мөн дээр нь 45 айлыг давхардуулан гэрчилгээ олгосон байдаг юм билээ. Энэ компанитай холбоотой хэд хэдэн хуулийн зөрчлийг бид хүргэх болно.
BOLOD.MN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих