АЙМГУУДААС ӨМНӨГОВЬ, ДҮҮРГҮҮДЭЭС БАЯНЗҮРХ-НАЛАЙХ ХАМГИЙН ӨНДӨР ЗАРДАЛТАЙ СОНГУУЛЬ ХИЙНЭ
Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь заалтад заасны дагуу Үндэсний аудитын газраас сонгуулийн тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг уг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан, түүнчлэн нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг санал хуулийн хугацаанд тогтоож, нийтэд зарлалаа. Энэ жилийн сонгуулийн тухайд гаргах зардлын хэмжээг ингэж тогтоож өгч байгаа нь мөнгөний сонгууль болохоос сэргийлсэн арга хэмжээ гэж албаны хүмүүс тайлбарлаж байгаа юм.
Сонгуулийн зардлын тухайд хоёр өөр тоог Үндэсний аудитын газраас батлан гаргаж өгсөн. Эхнийх нь УИХ-ын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл тус бүрийн зарцуулах зардлын дээд хэмжээ бөгөөд энэ нь 3.4 тэрбум төгрөг. Хоёр дахь нь нам, эвсэл, тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг УИХ-ын сонгуулийн 26 тойрог тус бүр дээр гаргаж өгсөн байгаа. Нэг тойрогт нэг нэр дэвшигч эсвэл нам эвслийн гаргах зардлын дээд хэмжээ аймгууд болон нийслэлд харьцангуй өөр өөр гарчээ. Хөдөө аймгуудаас хамгийн өндөр зардалтай нь Өмнөговь аймгийн аравдугаар тойрог бөгөөд энд 246 сая төгрөг гэсэн босго тавигджээ.
Улаанбаатар хотын тухайд Баянзүрх, Налайх дүүргийг нэгтгэдэг 22 дугаарт тойрог хамгийн өндөр зардалтайгаар гарчээ. Энэ тойрогт нэр дэвшигчдийн зарцуулж болох мөнгөний дээд хэмжээ 378 сая төгрөгөөр батлагдсан байна.
Нам, эвсэл, тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ /нийслэлд /
Тойргийн дугаар |
Тойргийн нутаг дэвсгэр |
Тойргийн төв |
Зардлын дээд хэмжээ /сая төгрөгөөр/ |
21 |
Хан-Уул, Багахангай, Багануур дүүрэг |
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар |
329.0 |
22 |
Баянзүрх, Налайх дүүрэг |
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар |
378.0 |
23 |
Сүхбаатар дүүрэг |
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар |
286.0 |
24 |
Чингэлтэй дүүрэг |
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар |
302.0 |
25 |
Баянгол дүүрэг |
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар |
346.0 |
26 |
Сонгинохайрхан |
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар |
341.0 |