📅

Энэтхэгийн Засгийн газраас бэлэглэсэн 150 мянган тун вакциныг хүлээн авлаа

🕔 2021/02/22 10:46

БНЭУ-аас бэлэглэсэн 150 мянган тун буюу 75 мянган хүнийг вакцинжуулах Оксфордын АстраЗенека вакциныг тээвэрлэсэн“МИАТ”-ийн нисэх онгоц өнөөдөр өглөө Улаанбаатарт газардлаа.

Энэхүү “Serum Institute” үйлдвэрт үйлдвэрлэсэн тус вакциныг Энэтхэгийн Засгийн газраас Монголд Улсад бэлэглэсэн байна.

Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  М.П.Сингх вакциныгМонгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хүлээлгэн өглөө.

Энэтхэг УлсаасМонгол Улсад суугааОнц бөгөөд Бүрэн эрхтЭлчин сайд М.П Сингх энэ үеэр хэлсэн үгэндээ,“Энэтхэг Улс “COVID-19”-ийн эсрэг вакциныг бидний “оюун санааныхөрш”, “стратегийнтүнш” Монгол Улсад өгч байгаа анхны улс болж байгаадаа баяртай байна. Энэтхэг улс нь эхний ээлжинд 6.3 саятунвакциныг 13 найрсагтүнш орондбэлэглэж буй бөгөөд энэ нь биднийзүрх сэтгэлийн холбоо, найрсагхарилцаа,хамтын ажиллагааныилэрхийлэл болохын зэрэгцээ“Act East” бодлогод Монгол Улсынчухалач холбогдлыг харуулж байгаа юм”хэмээв.Мөн тэрбээрбэлэглэсэн тунгаас гадна тус улсаас вакцины нэмэлт хангамжийг арилжааны шугамаар худалдан авахад нь  Энэтхэг улс туслахад бэлэн гэдгээ илэрхийллээ.


Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ,Энэтхэгийн Ерөнхий сайдад МонголУлсыг ковидын150 мянган вакцинаар хангаж буй орнуудын жагсаалтын эхний эгнээнд оруулсанд талархал илэрхийлээд, өнөөдрийнэнэхүү үйл ажиллагаатүүхэнд тэмдэглэгдэх болно гэдгийг дурдсанюм.Мөн Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэл өргөжиж хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэх чиглэлээр олон салбарт хамтарсан төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгааг онцлов.


Маргаашнаас эхлэх вакцинжуулалтад эхний ээлжинд халдварын голомтод ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгойгийн алба хаагчдыг хамруулах юм.


скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?