📅

Б.Ууганбаяр: Дотоодод халдвар гарсан тул тусгай үүргийн нислэгээр иргэдийг авчрахгүй

🕔 2020/12/02 16:31


Эрүүл мэндийн яамны өнөөдрийн 11:00 цагийн хэвлэлийн хуралд УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр оролцож, мэдээлэл хийлээ.Тэрээр “Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гэрийн ажиглалтад 1273 хүн байгаа бол орон нутагт 7210 хүн байна. Улсын хэмжээнд 68 тусгаарлан ажиглах байранд 2186 иргэн тусгаарлагдаж байгаа. Тусгай үүргийн нислэгээр татан авсан иргэдийн тусгаарлалтын хугацаа үндсэндээ дуусаж байгаа. Сая танилцуулсан тоон мэдээ нь хавьтал болсон иргэдийн тоо гэж ойлгож болно. МИАТ компани ойрын хугацаанд Улаанбаатарт-Токио, Улаанбаатар-Сөүл чиглэлдээ зорчигчтой, буцахдаа ачаа ачиж ирэх нислэг хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна.Дотоодод  халдвар голомтлон гарч байгаатай холбогдуулан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, энэ хугацаанд тусгай үүргийн нислэг хүлээн авахгүй болохыг УОК-оос мэдэгдсэн” гэв.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?