📅

"Хөөрхий" болсон хүүхдүүдийн боловсрол

🕔 2020/11/26 14:10

Дэлхий даяар “COVID-19” цар тахлын халдвар олон салбарт хүндрэл бэрхшээл учруулж байгаа ч эд материал, эдийн засгийн хохирлоос илүү эрүүл мэнд, боловсролын салбарт илүүтэй том хохирол учруулж болзошгүй байна. 

Цар тахлын тархалтын үед дэлхийн нийт суралцагчдын 91,3 хувь нь сургуульд явах боломжгүй, онлайн болон бусадхэлбэрээр сургалтаа үргэлжлүүлж, зарим улсад хязгаарлагдмал боломжоос хамаарч сургалт зогсоход хүрсэнаж. ХаринМонгол Улсын хувьд2019-2020 оны хичээлийн жилийн сүүлийн хагастцар тахлын улмаас үүссэн хөл хорионы үед цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн болон тусгай хэрэгцээт боловсрол, элсэлтийн ерөнхий шалгалтанд зориулж нийт 4210 цагийн теле хичээлийг үндэсний хэмжээнд хүргэжээ. Гэвч зөвхөн ЕБС-ийн батлагдсан сургалтын төлөвлөгөө ёсоор энэ хагас жилд 1-12 дугаар ангид 6393 цагийн хичээл орохоос 3790 орчим цагийн хичээлийг теле хэлбэрээр зохион байгуулсанбайна.

Ийнхүү хичээл сургалтын үр дүнгээсхарахад хариуцлага, орчин, технологийн ялгаатай байдлаас хамаарч цаашид суралцагчдын хоцрогдол, ялгаатай байдал улам хол болох нөхцөл үүсч байна.ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчид, их, дээд сургуулийн төгсөх курсынхан гээд цахим сургалтаасмэдлэголжшүүрдсэн нь бага, хичээлийн хоцрогдол ихтэй нэгэн үеийнхэн элсэж бас төгсөж байна. Дунд нь сургууль завсардсан, хичээлийн хоцрогдол үүссэн хэдэн мянган хүүхэд байгааг бид таашгүй. Тиймээс боловсролын салбарын үйл ажиллагаа энэ хэвээр цааш үргэлжилвэл“цар тахлын үеийнхэн” гэдэг нэртэй сургууль завсардсан “харанхуй” нөхдүүд нэгэн үеэрээ гарч ирж мэдэхээр байна гэдгийг хичээлийн ирц, дүнгийн судалгаа, мэдээллүүдээс харж болохоор байна. 

Угтаа өнөөдөр дэлхийн аль ч улс оронд боловсролын системийг дижитал хэлбэрт оруулж, алсын зайнаас сурахад бэлтгэгдсэн улс орон байсангүй. Гэсэнхэдийч сургалтын үйл ажиллагаандаа зайны сургалтыг эртнээс нэвтрүүлсэн сургуулиуд, технологийн боломжуудийг олон жилийн өмнөөс ашиглаад явсан улс орон, бүс нутагт  зайны сургалт болон боловсролын салбарын үйл ажиллагаа харьцангүй жигд явж буйюм. Харин мэдээллийн технологи сайн хөгжөөгүй, дижитал орчин дутагдалтай байгаа манайх шиг улс оронд “COVID-19” боловсролын салбартаа, ялангуяа бага, дунд ангиас нь эхлэн цахим сургалтыг яаралтай нэвтрүүлэх, багш оюутнуудад энэ чиглэлийн сургалтыг өгөх, багш сурагчдынхаа ур чадварыг нь дээшлүүлэх, цахим орчин дахь уялдаа холбоогоо илүү сайжруулахгэсэн сануулгыг өгөх шиг болов.

Учир ньцахим сургалтаар хичээллэх явцад,  IT мэдлэг өндөртэй хүүхдүүд багш нарынхаа ур чадвар, видео хичээлийн боловсруулалт зэргийг голж шоолох нь энүүхэнд байв. Ялангуяа, их, дээд сургууль, ЕБС-ийн  зарим багш нарын цахим хичээл боловсруулах мэдлэг, ур чадвар тааруухан, болхи байгааг мэргэжлийн хүмүүс шүүмжилж байлаа. Хоёрдугаарт, цахимаар хичээл орох нь манай Монгол шиг баян хоосны ялгаа, дундаж давхрагынхан хэмээн эдийн засгийн үнэлгээ, амьдралын чадавхи, боломж бололцоогоороо хуваагдсан улс оронд харилцан адилгүй үр дүн үзүүлж байна.

Тухайлбал, амьдралын боломж дааруухан, 1-3 хүүхэдтэй айл өрхөд  цахимаар хичээл үзэх нь теле хичээлийн цаг давхацах, ухаалаг утас, интернэтийн сүлжээ, өөрийн гэсэн зөөврийн компьютер хэрэгсэл байхгүй гэр хорооллын орчин нөхцөлд болон хөдөө алслагдсан сумдын хүүхдүүдэд хүндрэлтэй тусч байгааг хүүхдүүд гэлтгүй томчууд хүртэл хэлж байв.

Коронавирус амьдрах чадвар сайтай, илүү тэсвэртэй тул устаж үгүй болох эсэх нь тодорхойгүй, томуугийн вирус шиг цаашид бидний амьдралд оршин байсаар байх магадлал өндөрбайгаа талаар мэргэжилтнүүд сануулсаар буй.Эмчлэх арга, вакцин, эмийг туршиж байгаа ч одоогоор баталгаа өгөх боломжгүй байгаа энэ үед дэлхийн улс орон бүр боловсролыг удирдахад чиглэсэн өөр өөрийн шинэлэг стратегийг хэлэлцэж байна. Харин Монгол Улс боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар бусад орнуудын хэрэгжүүлж буй зарчим, шаардлагыг судлаж, тодорхой шийдэл гаргах хэрэгцээ үүсч байгааг мэргэжлийн болон бодлогын хүрээнд анхаарч ажиллах нь чухал байна.



Г.Хулан

скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?