Супермодель Бар Рафаэли шүүхээр шийтгэгдэв

Супермоделиуд гэмт хэрэгтний суудалд суух нь ховор. Наоми Кэмпбелл догшин ширүүн зангаасаа болон шийтгүүлж байсан удаатай. Тийм болохоор Бар Рафаэлийн шийтгэл загварын ертөнцөд дуулиан болж байна. Израилийн шүүх түүнд есөн сар нийгмийн тустай хөдөлмөр хийх, харин ээжийг нь 16 сар хорих ялаар шийтгэлээ.
Өдгөө 35 настай Рафаэли ба түүний эх 10 сая долларын ашгийн татварыг төлөөгүй хэргээр шийтгэж байгаа юм. Тэрээр хэргээ хүлээн зөвшөөрч шүүхтэй тохиролцсоны дагуу төлөгдөөгүй татвараас гадна 1,5 сая долларын торгууль төлөхөөр болжээ.
Шүүх ажиллагаа нь Рафаэли дэлхийгээр аялан загварын олон нэртэй арга хэмжээнд оролцож, Sports Illustrated сэтгүүлийн хавтсанд гарч, жүжигчин Леонардо Ди Каприотай романтик харьцаатай байсан тэр он жилүүдэд хамаарч байв. Рафаэли, Ди Каприо хоёрын харьцааг гэр бүл гэж үзэхгүй учраас модель татвар төлөхгүйгээр АНУ-д амьдарч байсныг шүүх тогтоон түүнийг шийтгэжээ. Рафаэлийн ээж санхүүг нь төлөөлөн барьж охиныхоо бичиг баримтыг хуурамчаар бүрдлүүлсэн хэргээр шийтгүүлжээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих