Э.Батшугарын рейтинг “геометр прогресс”-оор өсч явна
Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшигчдийн өрсөлдөөн ерөнхийдөө жигд үргэлжилж байгаа ч аавын халааг авч яваа, улс төрийн амьдралд туршлагажиж, хат суусан залуу Энхбаярын Батшугарыг дэмжигчид нүдэн дээр олноороо нэмэгдэж байна. Үүнийг түүний хийж байгаа уулзалтаас, иргэдийн хууч ярианаас, мөн цахим ертөнцөөс харахад л хангалттай.
Түүнийг онцлох шалтгаануудыг ажвал сүүлийн үед оролцсон нэвтрүүлгүүдээр Э.Батшугар төр засаг, Монголбанк гэх мэт бодлогын түвшин дэх үйл ажиллагаа, хоорондын уялдаа холбоо гээд аливаа асуудлыг макро хэмжээнд нарийн бодлогуудыг маш тодорхой тайлбарлаж, гарц гаргалгаа, шийдлүүдийг алсыг харсан байдлаар ярьж байгаа нь иргэдийн дэмжлэгийг авахад нөлөөлж байгаа бололтой. Ямартай ч түүний хэлж ярьж байгаа бүхэнд сонгогчид ам сайтай байна.
Түүний өрсөлдөж буй УИХ-ын сонгуулийн 28-р тойрог бол нийслэлийн хамгийн том дүүргийн хамгийн их асуудал төвлөрсөн бүс. Тэр ч утгаараа өлгөж авч сурталчилгаа хийх олон өгөгдөлтэй. Харин хэн нь бодитой, хөрсөн дээр буусан бодлого ярьж, амьдралтай амлалт өгч байна вэ гэдгийг сонгинохайрханчууд аль хэдийнэ ялгаж салгасан бололтой. Тэр ч утгаараа Э.Батшугарын рейтинг “геометр прогресс”-оор өсөх болжээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих