Сайншанд сумын ЗДТГ-ынхан Дархан сумаас туршлага судаллаа
Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-ын хамт олон энэ сарын 27,28-ны өдрүүдэд Дархан суманд ажиллааа.45 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-ынхан Дархан сумын ЗДТГ болон багийн анхан шатны үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцан туршлага судалсан аж.
86 мянган хүн амтай Дархан сумтай Сайншандсумыг харьцуулахад хүн амын тоогоор 3 дахин бага ажээ.Гэсэн ч тус сумын нэг багт ажилладаг хүний тоо Дархан сумын нэг багт ажилладаг албан хаагчдын тооноос харин 3 дахин их гэнэ.Тодруулбал Сайншанд сум нь 6700 өрхтэй, 25 мянган хүн амтай. Нийт хүн амын 67 хувийг хөдөмөрийн насныхан эзэлдэг байна.Засаг захиргааны нэгжийн хувьд 7 багтай. Нэг багт хэсгийн ахлагч нартайгаа нийлээд нийт 9 хүн ажиллаж төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд үзүүлдэг бол Дархан сумын нэг багт 3 төрийн албан хаагч төрийн үйлчилгээг үзүүлж байгааг ихэд сайшаасан байна.
Тэд төлөвлөгөөт ажлаас гадна 5 дугаар багийн “Хамтарсан баг”-ийн тайлансонсож санал бодлоо солилцохын зэрэгцээ 12, 14 дүгээр багийн үйл ажиллагаа, багийн төвийн шинэ барилгын бүтээн байгуулалтай давхар танилцлаа.
Сайн туршлагыг өөрийн сумандаа нэвтрүүлэх, төрийн үйлчилгээг хэрхэн чирэгдэлгүй иргэдэд хүргэх талаар туршлага судалсан Сайншанд сумын КДТГ-ын алба хаагчид Дархан-Ус суваг ОНӨХК, Хүүхэд, гэр бүл, залуучууд хөгжлийн газрын үйл ажиллагаатай, Хүүхэд хөгжлийн ордон, Гэрлэх ёслолын өргөөний үйл ажиллагааны талаар танилцжээ.
Дашрамд Сайншанд сум 2019 оныг “Багийн хѳгжлийг дэмжих жил” болгон зарлаж анхан шатны нэгжийн үйл ажиллагааны чанар хүртээмжийг илүү сайжруулах зорилго тавьсан аж.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих