📅

Израйлчуудын шинээр байгуулах орон сууцны тоо шинэ рекорд тогтоов

🕔 2017/06/13 10:11

 

 Израйлчуудын шинээр байгуулах орон сууцны тоо шинэ рекорд тогтоов

11-нд Израйлийн Батлан хамгаалахын сайд Авигдор Лиеберман хэлэхдээ: Энэ он гарснаас хойш, Израйль оршин суугчдын цэгт 8345 шинэ байр байгуулахыг зөвшөөрсний 3066 байрны бичиг баримтыг бүрдүүлж, байгуулахад бэлэн болсон гэжээ. 

Тэрээр: 2017 оны эхний хагас жилд Израйлийн засгийн газраас зөвшөөрсөн орон сууцны цэгийн шинэ байр 1992 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн гэжээ. 

Израйлчуудын оршин суугчдын цэгийн асуудал Израйль Палестиний энхийн хэлэлцээнд нөлөөлж буй гол саад юм. Израйль 1967 онд болсон Ойрх Дорнодын 3 дугаар дайны үеэр "ногоон шугам"-аас гаднах зүүн Иерусалим, Йордан голын баруун эргийг эзэлж, еврейчүүдийн оршин суугчдын цэг байгуулж эхэлсэн юм. Энэ нь олон улсын хуулийг зөрчиж байна гэж Олон улсын хамтын нийгэмлэг үзэж байна.

\Урьхан\

ХОУР

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?