Гуравдугаар сарын 5-нд, БХАТИХ-ын жил тутмын чуулган Бээжингийн Ардын Их Хурлын ордонд нээгдэж, Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс Ерөнхий сайд Ли Чян засгийн газрын ажлын тайлан тавилаа. Тэрээр өнгөрсөн 2024 оны ажлын ололт амжилтыг системтэйгээр дүгнэж, энэ оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилт, чухал ажлуудын талаар тодорхойлолт хийсэн байна.
1. 2024 оны ажлын дүгнэлт
ДНБ-ийн өсөлт 5 хувиар өссөн.
Үр тарианы үйлдвэрлэл анх удаа 0.7 их наяд кг-д хүрчээ.
Хот суурин газруудад 12.56 сая шинэ ажлын байр бий болсон.
Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн жилийн үйлдвэрлэл 13 сая гаруйд хүрсэн.
2, энэ жилийн гол зорилгууд
ДНБ-ий өсөлтийг ойролцоогоор 5 хувьд хүргэнэ.
Хот хөдөөгийн шинэ ажлын байрыг 12 сая гаруй нэмэгдүүлнэ.
Оршин суугчдын хэрэглээний үнийн түвшинг 2 орчим хувь байлгана.
Үр тарианы үйлдвэрлэлийг ойролцоогоор 700 тэрбум кг-т хүргнэ.
ДНБ-ий нэгж бүрд ногдох эрчим хүчний хэрэглээг 3 орчим хувиар бууруулна.
3. Энэ жилийн гол ажлууд
Санхүү: Дефицитийн түвшинг ойролцоогоор 4 хувь байхаар төлөвлөж байгаа бөгөөд дефицитийн хэмжүүр өмнөх оныхоос 1.6 триллион юанээр нэмэгдэнэ.
Засгийн газрын хөрөнгө оруулалт: Орон нутгийн засаг захиргааны 4.4 триллион юанийн тусгай бондыг гаргахаар төлөвлөж байгаа нь өмнөх оныхоос 500 тэрбум юаньаар нэмэгдэнэ. Засгийн газрын өрийн нийт хэмжээ 11.86 триллион юань шинээр нэмэгдэж, өмнөх оныхоос 2.9 триллион юаньаар нэмэгдүүлхээр байна.
Төрийн тусгай бонд: 1.3 триллион юанийн хэт урт хугацааны төрийн тусгай бондыг гаргахаар төлөвлөж байгаа нь өмнөх оныхоос 300 тэрбум юаньаар өссөн үзүүлэлт болох юм. 500 тэрбум юанийн тусгай бонд гаргахаар төлөвлөж байна.
Хэрэглээ: Хэрэглээг нэмэгдүүлэх тусгай арга хэмжээ хэрэгжүүлнэ. Хэрэглээний бараа бүтээгдэхүүний хуучин бараагаар шинэ барааг солхыг дэмжихийн тулд 300 тэрбум юанийн хэт урт хугацааны төрийн тусгай бондыг зохион байгуулна.
Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин : Арилжааны агаарын нислэг болон агаарын богино орон зайн эдийн засаг зэрэг шинээр хөгжиж буй ажил төрлийн аюулгүй, эрүүл хөгжлийг дэмжинэ. Биоүйлдвэрлэл, квант технологи, бодит оюун ухаан, 6G зэрэг ирээдүйн үйлдвэрлэлүүдийг хөгжүүлнэ.. Үйлдвэрлэлийн дижитал өөрчлөлтийг хурдасгана. Ухаалаг терминал, ухаалаг сүлжээнд холбогдсон шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл, хиймэл оюун ухаантай гар утас, компьютер, ухаалаг робот зэрэг ухаалаг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг эрчимтэй хөгжүүлнэ.
Боловсрол: дунд сургуулийн ахлах ангийн боловсролын зэрэг олгох хангамжийг нэмэгдүүлж, сургуулийн өмнөх боловсролыг үнэ төлбөргүй болгохыг алхам алхамаар нэвтрүүлнэ.
Зах зээлийн орчин байдал: Аж ахуйн нэгжүүдэд туслан хугацаа хэтэрсэн өрийн асуудлыг шийдвэрлэх урт хугацааны механизмыг хэрэгжүүлнэ. Аж ахуйн нэгжүүдийг оролцуулсан хууль сахиулах ажиллааг стандарчилах тусгай арга хэмжээ авна.
Нээлттэй байдал: Интернэт, соёл болон бусад салбаруудыг эмх цэгцтэй нээлттэй болгох, харилцаа холбоо, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын салбарт туршилтын төслүүдийг нээлттэй болгоно.
Орон сууц: Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг уналтыг зогсоож, тогтвортой байлгахад үргэлжлүүлэн ахиулна. Хотын тосгод, хуучирсан байшингуудыг сэргээн засварлах ажлыг сайтар хийнэ. Одоогийн арилжааны орон сууцны худалдан авалтыг дэмжинэ. Орон сууцны хүлээлгэн өгөх ажлыг үргэлжлүүлэн сайн хийнэ.
Хөдөө тосгоны сэргээн хөгжүүлэлт: Үрийн үйлдвэрлэлийг сэргээх үйл ажиллагааг гүнзгийрүүлэн хэрэгжүүлнэ. Төвийн засгийн газрын ерөнхий төлөвлөлтийн дагуу үр тарианы үйлдвэрлэл, борлуулалтын бүсүүдэд муж хоорондын зээлийн нөхөн төлбөрийг эхлүүлж, үр тариа үйлдвэрлэдэг том газар нутагт дэмжлэг үзүүлэх ажлыг нэмэгдүүлнэ. Тариачдын орлогыг нэмэгдүүлэх арга сувгийг өргөжүүлнэ.
Хотжилт: Хөдөө аж ахуйн шаардлага хангасан нүүдэл хүн амыг орон сууцны баталгааны тогтолцоонд хамруулах ажлыг дэмжинэ. Хотын шинэчлэл, хуучин хот суурин газруудын шинэчлэлийг үргэлжлүүлэн дэмжинэ.
Экологи: Ногоон хэрэглээг урамшуулах механизмыг сайжруулах, ногоон болон нүүрстөрөгч бага ялгаруулах үйлдвэрлэлийн арга барил, амьдралын хэв маягийг бий болгохыг дэмжинэ.
Ажил эрхлэлт: Коллеж төгссөн оюутнууд зэрэг залуучуудын ажил эрхлэлт, бизнес эрхлэх зам сувгийг өргөжүүлнэ. Уян хатан ажил эрхлэлтийн болон шинэ хэлбэрийн ажилчдын эрх, ашгийг хамгаалалтыг бэхжүүлнэ. Мэргэжлийн боловсон хүчний цалин хөлсийг нэмэгдүүлнэ.
Эм эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ: Эм худалдан авах төвлөрсөн бодлогыг сайжруулах, чанарын үнэлгээ, хяналтыг бэхжүүлнэ. Оршин суугчдын эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн үндсэн үйлчилгээний хүн тутамд оногдох санхүүгийн тэтгэмжийн стандартыг тус бүр 30 юань, 5 юаньаар нэмэгдүүлнэ.
Нийгмийн баталгаа: Хот, хөдөөгийн иргэдийн тэтгэврийн доод хэмжээг 20 юаньаар нэмэгдэнэ. Хүүхэд төрүүлэхийг дэмжих бодлого боловсруулж, хүүхэд асрах тэтгэмж олгоно.