ОХУ: Японы Гадаад хэргийн сайд зэрэг “томчуудад” хориг тавив
🕔 2025/03/05 17:15
ОХУ-ын Гадаад хэргийн яам Японы есөн иргэнийг улсын хилээр нэвтрүүлэхийг бүрмөсөн хориглож буйгаа Даваа гаригт мэдэгдлээ. Украин дахь дайнтай холбоотойгоор ОХУ-ын эсрэг Япон хориг арга хэмжээ авсан. Үүний хариуд ийм шийдвэр гаргасан гэж тус яам мэдэгдэв.
Жагсаалтад Японы Гадаад хэргийн сайд Такэши Ивай, автомашин үйлдвэрлэгч “Isuzu” компанийн ерөнхийлөгч Шинсүкэ Минами, “JICA”-ийн ахлах дэд ерөнхийлөгч Шохэй Хара нар багтсан байна.
ОХУ 2024 оны долдугаар сарын сүүлээр “Toyota Motor” компанийн дарга тэргүүтэй Японы 13 иргэний эсрэг ийм арга хэмжээ авчээ. Гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглох нь хориг арга хэмжээ эсвэл бусад эсэргүүцлийн хариуд Москвагийн хэрэглэдэг нийтлэг арга хэмжээ юм.
скачать dle 12.0Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих