📅

Энэ онд гадаадын 400, Монголын 131 иргэн хил дээр зөрчил гаргажээ

🕔 2023/12/25 14:01

Энэ онд гадаадын 400, Монголын 131 иргэн хил дээр зөрчил гаргажээ

 

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын хилийн боомтын хөдөлгөөн эрс нэмэгдэж, хил, гаальтай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн гаралт өсөх хандлагатай болсон байна.

Энэ онд 182 орны 1 сая 200 мянга гаруй зорчигч, 29 орны 9 мянга орчим агаарын тээврийн хэрэгсэл “Чингис хаан” Олон улсын агаарын замын боомтоор үйлчлүүлснээс гадаад улсын 400, Монгол Улсын 131 иргэн зөрчлийн хэрэгт, гадаад улсын болон Монгол Улсын тус бүр 2 иргэн эрүүгийн хэрэгт холбогдон шалгагджээ.

Тиймээс Тээврийн прокурорын газраас “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй эрх бүхий байгууллагуудтай хамтран зорчигчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэх ажлыг зохион байгууллаа.

Тодруулбал, Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа, тэдгээрийг хилээр нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэрэг хилээр нэвтрэхэд анхаарах зүйлсийг монгол, англи хэл дээр бэлтгэн, хүлээлгийн танхим, хил, гаалийн хяналтын бүс, онгоцны тасалбар дээр “QR” хэлбэрээр байршуулах арга хэмжээг авсан байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?