
Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой ажлын ачааллыг бууруулах, үйлчилгээг сайжруулах бэлтгэл ажлыг хангаад буй. Тодруулбал, УБЗАА, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв болон таван дүүргийн 11 ОНӨААТҮГ-ын 13 ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр холбогдох судалгааг хийж байна. Үүнд нийтийн бие засах газрын үйлчилгээ, гудамжны дүрс бичлэгийн техник хэрэгслийн арчилгаа, засварын үйлчилгээ, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээ, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээ, хог ачих, буулгах, ангилан ялгах, хогийн сав байршуулах, дахин боловсруулахтай холбоотой сургалт зохион байгуулах зэрэг багтаж байгаа юм байна.
скачать dle 12.0