📅

“Tesla” Шанхайд шинэ үйлдвэр байгуулна

🕔 2023/04/10 12:39

“Tesla” Шанхайд шинэ үйлдвэр байгуулна

 

НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ-ын цахилгаан автомшаин үйлдвэрлэгч “Tesla” компани БНХАУ-ын Шанхайд хотод мега-үйлдвэр байгуулна гэдгээ “Twitter” хуудсаараа дамжуулан ням гарагт мэдэгдлээ.
 
Уг үйлдвэр нь жилд 10 мянган “Megapack” цэнэг хураагуур үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж. “Megapack” нь эрчим хүч хуримтлуулах маш том цэнэг хураагуур бөгөөд эрчим хүчний сүлжээг тогтворжуулж, тасалдахаас сэргийлдэг.
 
Тус компани шинэ үйлдвэрийнхээ талаар мэдэгдэхдээ Хятадад болсон гарын үсэг зурах ёслолын гэрэл зургийг хамт нийтэлжээ. “Tesla” Калифорни муж улс дахь “Megapack”-ийн үйлдвэрийнхээ гарцыг нэмэгдүүлэхийн тулд Шанхайд ийм үйлдвэрээ байгуулна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск “Twitter” хуудсандаа бичсэн байна.
 
Хятадын төрийн мэдлийн “Xinhua” агентлаг энэ талаар хамгийн анх мэдээлсэн бөгөөд цахилгаан автомашин үйлдвэрлэгч энэ оны гуравдугаар улиралд үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, 2024 оны хоёрдугаар улиралд үйлдвэрлэлээ эхлүүлнэ хэмээн мэдээлжээ.
 
“Tesla” компани нь Калифорнийн Латроп хотод жилд 10 мянган “Megapack” үйлдвэрлэх хүчин чадалтай мега-үйлдвэртэй юм. 
 
 
Э.Хулан
ЭХ сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?