📅

АНУ тэргүүтэй долоон орон Украинд танк өгнө

🕔 2023/01/26 17:52

АНУ Украинд танк нийлүүлэхээр амласан хэд хэдэн орны нэг болсон. Америк дотоодын үйлдвэрлэлийн Абрамс танк 31 нэгжийг  Украины талд нийлүүлэхээр болсноо зарласан юм. 
 
Үүний зэрэгцээ Украинд танк өгөхөөр зургаан орны эрх баригчид амласан. Тэдний дунд Герман, Польш, Норвеги, Испани, Нидерланд, Их Британи улс багтаж байгаа юм. 
 
Герман улс Украинд 14 Леопард танк илгээхээр болсноо зарласны дээр энэ танкийг бусад орон Украин руу нийлүүлэхийг зөвшөөрсөн. Германы Леопард танк Норвегийн зэвсэглэлд нийт 36 байдаг бөгөөд үүнээс заримыг нь Украинд илгээнэ гэж Норвегийн эрх баригчид мэдэгджээ. Гэхдээ эцэслэсэн тоо тодорхойгүй байгаа юм. 
 
CNN агентлагийн мэдээлснээр, Польш улс 10-14 танкийг Украинд нийлүүлэх бол Испани улс бусад холбоотнууддаа нэгдэж, танк илгээнэ, гэхдээ одоогоор хичнээн танк өгөх нь мөн л тодорхойгүй байна. 
 
Нидерланд улс Германаас лизингээр авсан 18 Леопардыг Украин руу илгээж магадгүй бол Британи улс Чэлленжер танк 14-ийг илгээхээр болсон юм.

Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/546770
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?