Б.Мөнхбаатар: Сургуулийн газрыг захирлууд нь дур мэдэн шилжүүлдэг байсан. Шинэ хуулиар үүнийг хориглосон
УИХ-ын чуулганы баасан гараг /2022.11.25/-ийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдхэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг "Төрийн өмчит байгууллагын хэдэн га газрыг хууль бусаар бусдад шилжүүлсэн талаар судалгаа гарсан уу. Сургууль, эмнэлгийн газрыг булааж авах асуудлыг хориглох талаар ямар заалт оруулав" гэв.
Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Бидний хийсэн судалгаагаар төрийн өмчид сургууль, цэцэрлэг, төрийн өмчийн байгууллагаас газрыг шилжүүлэх байдлаар 106 газрыг шилжүүлсэн нь тогтоогдсон.
Ингэхдээ сургууль, цэцэрлэгийн газраас тухайн захирлын зөвшөөрөлтэйгөөр газрын албанд хандаж газрыг гаргасан тохиолдол өнгөрсөн хугацаанд гарсан. Одоо өргөн барьсан хуульд энэ асуудлуудыг хориглосон.
Тухайлбал, боловсролын газрын газруудыг нэгдсэн кадастрт оруулж, шилжүүлэхийг хориглосон. Төрийн өмчит компаниудын газрын бүртгэлжүүлж, кадастрт оруулна. Ингэснээр өөр аж ахуйн нэгж, иргэнд газраа шилжүүлэхийг хориглоно" гэлээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих