📅

Иргэдээс байрны захиалга авч, найман тэрбум төгрөг залилсан хэргийг энэ сарын 9-нд хэлэлцэнэ

🕔 2021/08/02 18:34

Т.САЙХАН
“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн  захирал Д.Гүрсоронз,  Д.Дариймаа нар нь 456 иргэнээс байрны урьдчилгаа нэрээр найман mэрбум гаруй төгрөг залилсан хэрэг 2019 оны наймдугаар сард гарсан. Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны  нэгдүгээр сарын 18-ны өдөр  дээрх хэргийг хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр  прокурорт буцаах шийдвэр гаргасан.
Тэгвэл прокурор хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдэн найман тэрбум 644 сая 301 мянга 580 төгрөгийн хохирол бүхий 456 хохирогчид холбогдох 69 хавтаст хэрэг шүүхэд ирүүлжээ.
Шүүх хуульд заасан хугацаанд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж яллагдагчийн өмгөөлөгчийн 2021 оны  долдугаар сарын 30-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээн авч, Д.Гүрсоронз нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг  наймдугаар сарын 9-ний өдрийн 09:00 цагт явуулахаар товложээ.
Эх сурвалж:www.polit.mn 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?