"Шар жагсаалт"-д орсон улс орнуудаас Их Британид очвол тусгаарлагдахгүй
Англид долоодугаар сарын 19-нөөс хязгаарлалтын дэглэмийн ихэнх хэсгийг цуцлахаар төлөвлөж байгаа талаар Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдлээ.
Тэрээр вакцинжуулалтын аян амжилттай явуулж чадсанаар долоодугаар сарын 19-нөөс ихэнх хязгаарлалтыг цуцлахаар төлөвлөж буйг мэдэгдэв. Гэвч эцсийн шийдвэрийг Засгийн газар коронавирусний тархалтын судалгааны мэдээллийг авсны дараа буюу долоодугаар сарын 12-ны өдөр гаргах гэнэ.
Сарын сүүлээр шинээр илэрсэн коронавирусний мутацийн халдварын тохиолдол тус улсад 50 мянгад хүрэх магадлалтай байгаа тул хүмүүс нэмж нас барах магадлалтайг ч хэллээ. Жонсон цаашид хурим, оршуулгын ёслолд очихыг хязгаарлахгүй, баар, паб, ресторанаар үйлчлүүлэхдээ утасны аппликейшнээр заавал бүртгүүлэх шаардлага тавихгүй бөгөөд ахмадын асрамжийн газруудад үр хүүхэд, ах дүүс нь ямар нэг хязгаарлалтгүйгээр очиж, эцэг эх, эмээ өвөөтэйгөө уулзах боломжтой гэжээ.
Мөн нийтийн тээвэр болон бусад олон нийтийн газар заавал амны хаалт зүүх шаардлага тавихгүй ч хүн ам ихээр цугласан газруудад урьдчилан сэргийлэх зорилгоор зүүхийг зөвлөнө гэжээ. Даваа гарагт Их Британид 27334 хүнээс коронавирус илэрч, 9 хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 182,3 сая хүн халдвар авсан нь батлагдаж, 3,9 сая хүн нас бараад байна. Мөн нийт 3,2 тэрбум тун вакцин хийжээ.
Эх сурвалж: ВВС
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих