📅

Тайланд руу зорчиж буй иргэддээ анхааруулж байна

🕔 2016/08/12 16:40

Тайланд руу зорчиж буй иргэддээ анхааруулж байна

 

Тайландын өмнөд хэсэгт орших Прачуап Кири Кан мужийн Хуа Хин (Hua Hin) дүүрэг, Панг На (Phang Nga), Пукет (Phuket), Сурат Тани (Surat Thani), Транг (Trang) зэрэг мужид 2016 оны наймдугаар сарын 11-ний шөнөөс наймдугаар сарын 12-ны өглөө хүртэлх 12 цагийн хугацаанд нийт найман удаа дэлбэрэлт болсны улмаас дөрвөн хүн амь насаа алдаж, олон хүн гэмтжээ.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Бангкок дахь Монголын ЭСЯ-наас монголчууддаа хандан амралт зугаалгаар явахдаа анхаарал, сонор сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол дээрх газруудад зорчихгүй байх, Бангкок хотод жуулчид олноор цуглардаг газар луу явахгүй байхыг зөвлөж байна.

 

Д.Одскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?