📅

Трамп түр хугацаанд Төлөөлөгчдийн танхимын спикер болоход бэлэн

🕔 2023/10/06 11:21

Трамп түр хугацаанд Төлөөлөгчдийн танхимын спикер болоход бэлэн

 

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп бүгд найрамдахчууд өөр нэр дэвшигч олтол түр хугацаанд Төлөөлөгчдийн танхимын спикер болоход бэлэн гэж мэдэгджээ. Бүгд найрамдах намынхан түүнд ийм санал тавьсан гэж тэрбээр тодруулсан байна. Намынхаа төлөө тэрбээр спикерийн суудалд 30, 60 эсвэл 90 хоног суухад бэлэн гэжээ. Гэхдээ түүний гол анхаарал ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажилд төвлөрч байна хэмээн “Fox News”-д ярьжээ.

Ажиглагчдын үзэж буйгаар, ийм томилгоо хийх магадлал бага гэнэ. Хэдийгээр хуулиар хориглоогүй ч Конгрессын гишүүн буй хүнийг спикерээр томилж байсан тохиолдол гарч байгаагүй аж.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?