📅

“COVID-19” халдварын томоохон голомтуудыг хяналтад авчээ

🕔 2021/02/17 11:01

Сүүлийн5-6хоногт тархалттай байгаа томоохон голомтыг хяналтад авсан тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Тухайлбал, “Х апартмент”,СХД-ийн21дүгээр хорооны худалдааны төв, Банк бус санхүүгийн байгууллага, гутлын цех, Элизабет хотхон зэрэгт гарсан том том  голомт бүртгэгдсэнийг хяналтдаа авчээ.


Одоогоор өчигдөр бүртгэгдсэн БЗД-ийн36дугаар байр буюу16дугаар хорооллын орчим, Нийслэлийн “Амгалан” амаржих газар, “Цахиур төмөр” ХК-тай голомт идэвхтэй үргэлжлэн явагдаж байгаа аж. Ялангуяа “Монгол шир” ХК-тай холбоотой голомт үргэлжлэн139тохиолдол болжээ. Тэдний ажилчдаас20-иод хүн өвчилснөөр гэр бүл, найз нөхдийн хүрээнд халдвар тархсан байна.


Одоогоор ойрын хавьтал799, хоёрдогч хавьтал1551хүн байгаа аж.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?