📅

УИХ-ын гишүүн С.Батболд Дундговь, Говьсүмбэр аймгуудад 40 мянган маск хамгаалалтын хувцас бусад шаардлагатай зүйлсийг хандивлав

🕔 2020/11/30 10:04

УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд улс орон даяар бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн байгаа үед ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлд цаг наргүй ажиллаж байгаа хууль хүчний байгууллагын хамт олон болон төрийн албан хаагчдад талархал илэрхийлээд өөрийн сонгогдсон Дундговь, Говьсүмбэр аймгуудын онцгой комиссуудад нэн шаардлагатай хамгаалалтын хувцас, бээлий, 40 мянган амны хаалт болон онцгой нөхцөлд ажиллаж байгаа Төрийн албан хаагчдад зайлшгүй шаардлагатай зүйлсээ хадгалах аранз, амин дэмийн бүтээгдэхүүн хандивлалаа.

2020 оны 11-р сарын 29-ны байдлаар дотоодын халдвар 341 болсон бол зөөвөрлөгдөн орж ирсэн 4 тохиолдол нэмэгдэж нийт халдварын тоо 784 болоод байгаа билээ. Иймд иргэн бүр үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, халдвар хамгааллын дэглэмийг сахин, холбогдох байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлж, өөрийгөө болон гэр бүл ойр дотныхоноо халдвараас хамгаалан хамтын хүчээр цар тахлыг даван гарахыг гишүүний ажлын албанаас уриалсан байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?