📅

Урд хөрш нүүрсний хэрэглээгээ бууруулах “мессеж”-ийг өгсөөр байна

🕔 2020/11/17 10:03

Ирэх онд 42 сая тонн нүүрс экспортлох төсөв баталлаа. Ингэхдээ зөвхөн зэс, нүүрсний тонн тутмын нэгж үнэд суурилж орлогыг төсөөлсөн байдаг. Тодруулбал, 2021 онд зэсийн тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 5.456.1 ам.доллар, нүүрсний үнэ тонн тутамд 76.3 ам.доллар байхаар тооцжээ. Гэвч уул уурхайн бүтээгдэхүүний орлогод суурилсан төсөвт нэг тонн зэс, нүүрсний үнэ бодит эсэхийг шалгахаас илүү цаашид өсөх эсэх, болон эрэлт нийлүүлэлт илүү чухал гэж эдийн засгийн шинжээчид хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төсвийн зарлагыг тооцоолохдоо дэлхийн нүүрсний хэрэглээ ирээдүйд ямар байх эдийн засгийн хэллэгээр таваарын мөчлөгийг чухалчлах тухай юм. Дэлхийн түүхий эдийн үнэ 2018 онд мөчлөгийн дээд цэгтээ хүрч, улмаар буурч эхлээд байна. Нэг жилээр биш, ерөнхий хандлагыг харахад “COVID-19”-өөс бусад нөлөөлөх нөлөөнд ирээдүйн таваарын мөчлөг чухал аж. 

2019 онд зэсийн үнэ  5.700-6.450-ам.долларын хооронд хэлбэлзэж байсан бол 2019 онд нийт гаргасан нүүрсний тонн тутмын дундаж үнэ 85 ам.доллар байсан. Дэлхийн банкны гаргасан индексээр 1990 оноос дэлхийн  нүүрсний хэрэглээ өсөлттэй байсан бол 2008, 2009 оны их хямралаар  буурч эргээд 2010 оноос өсч, улмаар 2016 оны дунд үед буурчээ. Харин 2016 оны хагасаас буцаж өссөн бол энэ цагт буцаад уналттай байна. Энэ нь юу хэлээд байна гэвэл таваарын мөчлөг уналттай үед 2021 онтой золгох гэж  байна гэсэн үг юм.    
 
Тэгэхээр 2021 онд төсөөлсөн нэг тонн зэсийн үнэ 6.500 ам.доллар,  алтны 1.800 ам.доллар, нүүрсний үнэ 5.456.1-6.0 ам.долларт бодитоор байх уу гэдэг эргэлзээтэй болж байгаа юм. Хэрэв 2021 онд эдийн засаг хүндэрвэл төсвийн нөөц, орон зай бага байна. Өөрөөр хэлбэл, авч хэрэгжүүлэх  арга хэмжээ байхгүй байна. Дэлхийн нүүрсний хэрэглээний мөчлөгийн энэ савалгаанд манайх 1990, 2000 болон 2019 онд хамгийн их хамааралтай байсныг индекс харуулж байна. Тухайлбал, дэлхийн нүүрсний хэрэглээнд  1990 онд 13 хувь, 2000 онд 11 хувь, 2019 онд 24 хувийг эзэлж байсан бол экспортод мөн онд 42 хувь, 2019 онд 89 хувийг тус тус  эзэлж байжээ. Түүнчлэн нийт төсвийн орлогод уул уурхайн салбарынх 2000 онд тавхан хувийг эзэлдэг байсан бол 2019, 2020,2021онуудад 24-26 хувийг эзэлж байна. Энэ төсвийн орлого  уул уурхайгаас огцом хамааралтай болсныг  харуулсаар байна. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/44-73 хувиар нэмэгдсэн байна. Тэгэхээр манай төсөвт өдөр бүр сануулж байх зүйл нь нүүрс болоод байна.
Энэ жилийн эхний хоёр улиралд  манай  эдийн засаг 9.2  хувийн агшилт  өгсөн. Энэ  нь уул уурхай, тэр дундаа нэгж хувиар тооцвол нүүрсний экспорттой шууд холбоотой.  Тэгэхээр ирээдүйд нүүрсний хэрэглээ нэмэгдэнэ гэдгээр төсөөлж болохгүй болоод байгааг шинжээчид хэлсээр байна.
2019, 2020 онд 42 сая тонныг гаргана гээд хүрээгүй. Магадгүй ирэх жил 42 сая тонныг гаргах эсэх нь эргэлзээтэй болж байна. Магадгүй 2022 он хүртэл 45 сая тоннд хүргэнэ гээд төсөөлөхөд БНХАУ энэ хэмжээгээр авах уу гэдэг нь мөн л эргэлзээ дагуулсаар. Гэтэл Хятад улсын нүүрсний хэрэглээг  2050 он хүртэл харахад байнга буурахаар байгааг судалгаа харуулсаар байна. Бууралтыг коксжих нүүрс, коксжоогүй нүүрс гэх зэргээр нарийн тооцож болох ч бидэнд өгч буй “мессеж”нь  бид та нараас авахгүй байж чадна гэж хэлж буй дохио юм. Нүүрсний хэрэглээ дэлхий даяар Энэтхэгээс бусад улсад хурдтай буурч байна. Үүний шалтгаан гэвэл олон улс орон дэлхийн дулааралттай холбоотой нүүрсний хэрэглээгээ бууруулж байгаа, илүү хямд эрчим хүчний хувилбарууд гарч ирж байгаатай холбоотой. Түүнчлэн улс орны эрчим хүчний хэрэглээ дээд цэгтээ тулсан зэрэг олон учир шалтгаан бий.  Монголд  нүүрсний хэрэглээ буух үед ямар арга хэмжээ авах талаар одоогоор баримталсан зүйл алга. Энэ нь нэг улсаас хэт хараат, зөвхөн эдийн засгийн хувьд биш бусад геополитик талдаа өндөр эрсдэлтэй болж байна.
 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?