📅

Зарим компанийн шатахуунаас ус, лаг илэрчээ

🕔 2020/09/11 13:15


Б.ХҮСЛЭНТУЯА
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас энэ оны 5-9 дүгээр сар хүртэл шатахуун түгээх станцуудад хийсэн шалгалтынхаа талаар өнөөдөр танилцууллаа.
Шалгалтаар “Тэс петролиум ХХК”-ийн дизель болон А92 бензин, “Шунхлай ХХК”-ийн А95 бензин, “Синчи Ойл ХХК”-ийн А92 бензин, “Петрожамп ХХК”-ийн А92 бензинээс ус, лаг илэрчээ.
МХЕГ-ын төлөөлөл “Ус нь шатахууны саванд цэвэрлэгээ хийгээгүй удсанаас конденсацаар үүсдэг. Иймээс шатахуун худалдаалах байгууллагууд саваа цэвэрлэж, хэрэглэгчдэд цэвэр шатахуунаар үйлчлэх үүрэгтэй” хэмээв.
Мөн импортоор оруулж буй шатахууны найрлага дахь хүнд металл, хүхрийн агууламж их байгаа нь тээврийн хэрэгсэл эвдэх, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх шалтгаан болж байна гэлээ.
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Шалгалтын явцад хууль бусаар шатахууны жижиглэнгийн худалдаа эрхэлж байсан гурван этгээдийн зөрчлийг илрүүлсэн ба тэдний мэдээлснээр шатахуунаа “Петровис ХХК”-иас авсан гэж ШӨХТГ-аас мэдээллээ. Мөн тээвэрлэх зөвшөөрөлгүй 3 тонн даацтай авто машинаар шатахуун зөөж нийслэл рүү нэвтрэх товчоодод нийлүүлж буй зөрчил илэрсэн” гэв.
Түүнчлэн тэрбээр, “Зөрчил илэрсэн компаниудад сануулаад өнгөрч байна. Удахгүй дахин шалгалт хийнэ. Тэр үед сануулахгүй шууд торгоно” гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?