Хязаалан насны хурдан хүлгүүдийн айргийн тав тодорлоо
🕔 2020/07/13 11:04
Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хязаалан насанд нийт 286 хүлэг бүртгүүлсэн бөгөөд уралдаан өнөөдөр /2020.07.13/ 07.00 цагт эхэлж айргийн тав тодорлоо.
Түрүү магнайд - Аймгийн алдарт уяач Б.Батхүүгийн уясан, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хар үрээ хурдалсан бол
Аман хүзүүнд - Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Т.Ууганбаярын хүрэн үрээ
Айргийн гуравт - Улаанбаатар хотын Багахангай дүүргийн уяач Д.Пүрэвсамбуугийн хүрэн үрээ
Айргийн дөрөвт - Баянхонгор аймгийн Заг сумын харьяат З.Пүрэв-Очирын хүрэн үрээ
Айргийн тавт - Архангай аймгийн Хотонт сумын Д.Лхагвасүрэнгийн хүрэн үрээ тус тус хурдаллаа.
Өнөөдөр мөн эрлийз дунд болон шүдлэн насны морьд уралдана.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих