📅

Ховд аймагт Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

🕔 2020/06/29 19:50
Ховд аймгийн Цэцэг сумаас ирсэн 27 настай /эрэгтэй/ иргэн аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвд биеийн байдал маш хүнд гэсэн оноштойгоор эмчлэгдэж байна. Тэрээр энэ сарын 22-ны өдөр гэр бүлийнхэн, найз нөхдийн хамт нийт 11 хүн байгалийн голомтот бүс буюу тарваган дунд өвчлөл их байгаа бүс нутагт 3 тарвага агнаж хүнсэндээ хэрэглэжээ. Улмаар 26-ны өдөр эмнэлэгт хандаж, түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад тарваган тахлын уушгины хэлбэр байж болзошгүй гэсэн хариу гарсан байна. Харин лабораторийн болон нян судлалын шинжилгээний хариу маргааш орой гарах аж. 

Албаныхны мэдээгээр 1-р хавьтлын 50 гаруй, 2-р хавьтлын 400 гаруй хүн байгаа юм байна. Үүнтэй холбогдуулж Ховд аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж, эхний ээлжинд тухайн сэжигтэй тохиолдлын явсан газруудаар ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж, хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авна уу:
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?