Махны үнэтэй холбогдуулж ХХААХҮЯ-наас мэдэгдэл гаргажээ
Олон нийтийнхэвлэл мэдээллийн хэрэгслээр “Махны үнэ нэмэгдэж 18000-20000 төгрөгт хүрлээ. Мах худалдаж авч чадахгүй иргэд шулсан ясаар өдөр хоногийг өнгөрөөж байна” гэсэн гарчигтай нийтлэлийг байршуулж, олон нийтийг төөрөгдүүлсэн, үндэслэлгүй мэдээлэл түгээсэн байна.
Энэхүү үндэслэлгүй мэдээлэл нь өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ хариуцлагатай үед олон нийтийг бухимдуулж, төөрөгдүүлсэн, нэг талыг хэтэрхий баримтласан мэдээллийг түгээсэн байна.
Түгээсэн мэдээллийг нягтлах, хянаж, шалган тогтоох ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар хамтран ажиллаж байна.
Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны нийлүүлэлтийн нэмэгдүүлэх, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/899 дүгээр захирамжаар мал, мах бэлтгэх, нөөцлөх, худалдан борлуулах хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захиаргчийн ажлын албаны даргаар ахлуулан байгуулсан.
Тухайн ажлын хэсэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, дүүргүүдийн Засаг дарга нар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргүүдийн үйлдвэр, худалдаа, үйлчилгээний хэлтэс, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах байгуулсан.
Дотоодын махны хангамжийг тогтворжуулах зорилтын хүрээнд Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан Засгийн газрын 2019 оны 285, 329 дүгээр тогтоолын дагуу арилжааны банкны эх үүсвэрээр болон экспортлосон махны 10 хувьтай тэнцэх тоо хэмжээний махыг нийлүүлэх бодлогын гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийн, нийт 12.0 мянган тн махыг дотоодын зах зээлд нийлүүлэхээр бэлтгэсэн.
Бэлтгэж, нөөцөлсөн махыг хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах ажлыг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлсэн. Нөөцийн махыг Нийслэлийн 9 дүүргийн 169 хорооны хүнсний 413 дэлгүүрээр дамжуулан хонины ястай мах 6700 төг/кг, үхрийн ястай мах 7700 төг/кг, ямааны мах 6200 төг/кг үнээр худалдаалж байна. Нөөцийн махны худалдаагаар 2020 оны 6 дугаар сарын 9-ны өдрийн байдлаар нийт 7662.7 тн махыг нийлүүлээд байна. Үүнээс: үхрийн ястай мах 1980.4 тн, хонины ястай мах 4852.2 тн, ямааны ястай мах 830.1 тн.
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа Баянзүрх дүүргийн Скай худалдааны төвийн гадаа, 16-р хороолол, Цайз худалдааны төвийн гадаа, Чингэлтэй дүүргийн Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадаа, Баянгол дүүргийн Хархорин худалдааны төвийн гадаа, 25-р эмийн сан буюу 6-р хорооны гадаа, 6-р бичил хороолол, Баян тахилт төвийн урд, Сонгинохайрхан дүүргийн Орбитын тойрог, Тунгалаг төвийн гадаа, Содон хороололд нийт 8 байршилд, 7 хоногт 2-3 удаа, гулуузаар худалдан борлуулалтыг хийж байна. Өргөтгөсөн худалдаа 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Нөөцийн махыг дүүргүүдийн холбогдох худалдааны төвийн гадаа зохион байгуулж байгаа бөгөөд дагнаж, мах, махан бүтээгдэхүүн худалдаалдаг газруудад нөөцийн махны борлуулалт хийгдэхгүй байгаа.
Цул, ангилсан мах нь бусад ангилж, ялгаагүй махнаас үнэ, цэнэтэй байх төдийгүй булчин эдэд агуулагдах төгс уургийн агууламж ихтэй, нэгж бүтээгдэхүүн дэх шим тэжээлийн үзүүлэлт өндөртэй яс, хальс, булчирхай зэргээс салгасан, хүнсний үнэт түүхий эд юм.
Махны ангилал, анхан шатны боловсруулалт, бэлтгэсэн хугацаа зэргээс хамаарсан үнийг ашиглан олон нийтийг төөрөгдүүлэх санаа зорилго бүхий мэдээллийг түгээж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.
Хүнсний захуудад худалдаалж буй махны үнийн судалгаа
2020.06.10-ны өдрийн байдлаар
Захын нэр | Үнэ | Махны төрөл | ||||
Адуу | Үхэр | Хонь | Ямаа | |||
1. | Хүчит шонхор зах | Бөөний | 5000-7500 | 8000-11000 | 8000-9500 | 6200-7000 |
Жижиглэн | 8500-9000 | 10000-14000 | 9000-11000 | 8700-9000 | ||
2. | Нарантуул 2 | Бөөний | 4500-7000 | 7500-10500 | 9500 | 6000-7500 |
Жижиглэн | 8500-9000 | 11000-12000 | 9500-10000 | 8000-8500 | ||
3 | Хархорин зах | Бөөний | 7000-7500 | 7800-8000 | 7000-7200 | 7500 |
Жижиглэн | 9500 | 11000-12000 | 9500-9800 | 9500-9800 | ||
4 | Амгалан | Бөөний | 6000 | 9500 | 6000 | |
Жижиглэн | 7500 | 13000 /цул/ | 9500 | |||
5 | Бөмбөгөр | Жижиглэн | 15000 /ястай/ 15500 /цул/ | 12000 | ||
6 | Баянзүрх зах | Жижиглэн | 10000 | 13000 /ястай/ 15000 /цул/ | 11000 | 9000 |
7 | Барс зах | Жижиглэн | 15000-16000 /цул/ | 10000-11000 |
Эх үүсвэр: /ХХААХҮЯ, МЭЕГ, НМЭГ-ын тандалт судалгаа/
Эх сурвалж: ХХААХҮЯам
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих