📅

МАН-ыг Я.Содбаатар, Д.Амарбаясгалан нар удирдаж сонгуульд оролцоно

🕔 2020/05/16 13:59

Хуулийн дагуу өнөөдөртөө багтаж улс төрийн намууд нэр дэвшигчээ тодруулах ёстой. Яг одоо Монгол ардын намын VI бага хурал, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны XV хуралдаан болж байна. Улсын их хурлын 2020 оны сонгууль дээрх улс төрийн намуудад чухал бөгөөд хариуцлагатай үе. Нэр дэвшигчдээс илүү намын сонгуулийн менежмент хэр сайн байна тэр хэрээр ялалт авчирна аа. Монгол ардын намын хувьд улс төрийн лидер ихтэй нам. Гэхдээ зарим лидерүүд энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлжээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хувьд 2020 оны сонгуульд Өвөрхангай аймгаасаа нэг суудал авч, ялалт байгуулах хүчтэй нэр дэвшигчийн нэг. Гэвч энэ удаагийн сонгуульд нэрээ татаж намаа удирдаж ажиллахаар болсон бол Говь-Алтай аймагт рейтинг  өндөр байсан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мөн адил нэрээ татаж сонгуульд намаа удирдаж оролцохоор болжээ. Улс төрийн хувьд туршлага, менежмент сайтай улс төрчид энэ удаад намаа толгойлж ажиллах нь. Харин сөрөг хүчин Ардчилсан намын хувьд мөн л хүчтэй яригдаж байсан улс төрчид нэрээ татаж эхэлсэн байна. Завхан аймгаас хэдэнтээ сонгогдож байсан УИХ-ын гишүүн Я.Санжмятав нэр дэвшихгүй нь. Харин Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр хүчтэй яригдаж байсан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц энэ удаад нэрээ татаж, нэр дэвшихээс илүү намаа удирдаж оролцохоор болсон гэх мэдээлэл байна.

МАН-аас Я.Содбаатар, Д.Амарбаясгалан, АН-аас Я.Санжмятав, Б.Хурц нар хэрхэн намаа удирдаж, ялалт авчрах вэ? 
Б.ШҮРЭНЦЭЦЭГ
ТӨР.МН 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?