Д.Нямхүү: Халдвар авсан эхний 2 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гаргахаар болсон
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “Гуравдугаар сарын 29-нд коронавируст халдварын анхны батлагдсан тохиолдлын хавьтал болох 59 хүнд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа 16, Сэлэнгэ аймагт байгаа 10 хүнд давтан шинжилгээ хийсэн, коронавирус илрээгүй.
Коронавирусийн халдвар авч, эмчлэгдэж байгаа хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон. Эдгээр хүмүүст сүүлийн гурван хоног таван зүйлийн сорьцоор шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. Мөн эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд бүрэн арилсан. Бид хоёр хүнээ эмчлэн, эдгээгээд гаргах гэж байна. Гэхдээ энэ хоёр хүн маань үргэлжлүүлэн 14 хоног тусгаарлагдан, өөрийгөө хянах ёстой.
Гуравдугаар сарын 29-нд ХӨСҮТ болон нийт монгол улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн ажиглал, тусгаарлалтанд хянагдаж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих