📅

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Төрөх эмнэлэгт 36 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

🕔 2019/04/02 01:16
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тойрогтоо ажиллаж байна. Тэрээр удахгүй ашиглалтад орох аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө.
Тодруулбал тэргэнцэр 10 ширхэг, гар ажиллагаатай эмнэлгийн ор 10 ширхэг, эмнэлгийн орны гудас 10 ширхэг, Төрөх ор, Хүүхдийн үзлэгийн ор, Сувилагчийн тэрэг, Цусны даралт хэмжигч зэрэг 10 гаруй нэр төрлийн60 орчим ширхэг нийт 36 сая төгрөгийн өртөгтэй техник, тоног төхөөрөмжийг Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасгийн хамт олонд гардуулав.
Шинээр баригдаж буй Төрөх эмнэлэг нь 50 ортой бөгөөд Улсын төсвийн гурван тэрбум төгрөгийн санхүүжилттэй баригдсан аж.Барилгын ажил 2018 оны 8 дугаар сараас эхэлж 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар бүрэн дуусжээ. Одоогоор цахилгаан шатны ажил хүлээгдэж байгаа мэдээллийг ЭМГ-ын удирдлагуудаас өгч байна. 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр цахилгаан шатны ажлыг яаралтай дуусгахад анхаарч ажиллахыг хүслээ.
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?