📅

Баяртай, Сайханаа

🕔 2015/10/09 16:41
Баяртай, Сайханаа

"УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах санал тавьж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна” гэх парламентын бүрэн эрхэд халдсан   ҮХЦ-ийн дүгнэлт Шийдлийн Засгийн газрыг хувь заяаг шийдэж , огцрох замыг нь засчихлаа.

 

Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг өнгөрсөн хугацаанд эдийн засгийг сайжруулж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн төлөө өөрийн хүч чадлаа дайчлан ажилласан.  Тавантолгойг парламентаар гацаалгуулсан тэрбээр  Оюутолгойн далд уурхайн  санхүүжилтийн төлөвлөгөөнд  Дубайд очиж гарын үсэг зуруулсан. Араасаа хэл ам дагуулсан   айлчлалын үр дүнд өнөөдөр улсын дансанд 8.4 тэрбум ам.доллар шилжин ороод ирсэн гэсэн сураг дуулдана лээ.  Гэхдээ Дубайн гэрээ Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл болсон хэмээн гишүүн Г.Уянга гарын үсэг цуглуулж эхэлсэн. Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д өргөн барихад 19 гишүүн  гарын үсэг зурсан байх шаардлагатай.   Харин өнөөдрийн улс төрийн үйл явц Г.Уянга гишүүнийг гаргасан Ерөнхий сайдыг огцруулах санал өргөн баригдахад  хүрэлцэхүйц хэмжээний гарын үсэг цугларахад хүргэлээ.

 

 Багийн зарчмаар  ажилладаг Засгийн газрын хувьд гишүүд нь тал тал тийшээ үсчин популимз хийж,  Засгийн хөтөлбөрт намынхаа бодлогыг чихих гэж зүтгэн, өөр өөрсдийн карьер хөөцөлдөх нь тэргүүлж байгаа хүний төдийгүй хүчийг сулруулж, ажлын эрчийг алдагдуулдгийг өнгөрсөн хугацаанд Ч.Сайханбилэг сайд биеэр мэдэрсэн биз ээ. Өнгөрсөн 9 сарын хугацаандЧ.Сайханбилэг өөрийн бус  өөрийн багтай нэгдэн ажиллах гэж мэрийж  ирсэн хэдий ч  танхимын гишүүд нь хүч тарамдаж, өнөөдөр бүрэлдэхүүнээрээ огцроход хүрээд байна.

 

Хүний хажуудах нь, сайн анд нь хөөддөг гэж ардын үг улстөрд ч  харагдаж аж. О.Баасанхүү гишүүн өөрийг нь огцруулах асуудлыг өргөн барьсантай зэрэгцэн ҮХЦ-д өргөн баригдаад хоёр жил шахамын хугацаанд дарагдчихсан байсан иргэдийн гомдлыг шуурхай шийдвэрлүүлэн дүгнэлт гаргуулжээ, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт.  Ингэхдээ мөн л ирээдүйд, хоёр жилийн дараа болох Үндсэн хуулийн ойг сурталчлах, олон нийтэд таниулах, ном товхимол тараах нийдлээр Засгийн газрын нөөцөөс 331 сая төгрөг гаргуулахаар Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа шийдвэрлүүлсэн байна. Энэ шийдвэрээсээ ч өмнө ҮХЦ-ын даргад 195 сая төгрөгөөр "Lexus-570”  машин авч өгчээ. Өнөөдрийн цаг үе бол нөөцөөс хөрөнгө гаргаж, ҮХЦ-ийн даргад зөөлөн суудалтай, тансаг зэрэглэлийн автомашин авч өгөх байтугай төрийн албан хаагчдын цалинг танаж,  төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа зарим ажлыг царцааж байгаа.  Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд яам,агентлагуудын том том жип машинуудыг жижиг тэргээр сольж, хэрэглээг хэмнэх шийдвэрийг гаргасан. Үндсэн хуулийн манаач том, тансаг машин унах ёстой гэсэн заалт байхгүй.  Дээрх баримтуудыг ҮХЦ-ийн дүгнэлтэд  шалгалт хийсэн ажлын хэсгийнхэн "илчилсэн”.

 

Өнөөдөр орон нутгийн анхан шатны байгууллагууд ч бужигнаантай хэвээр байгаа. Хамгийн сүүлд  Дархан-Уул аймгийнхан ИТХ нь хуралдаж, ИТХ-ын дарга, Засаг даргаа сольсон. Үүнийг хууль бус томилгоо хийгджээ гэж МАН,  тэр дундаа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа эсэргүүцэж байгаа юм. Хууль бус томилгоог дэмжин батламжилсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналд тэрбээр ээлжит бус чуулганы хугацаанд гарын үсэг зурсан.

 

Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсэг зурснаа ҮХЦ-ийн дүгнэлтийг судалсан ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж гишүүн мэдэгдлээ.  Зөвхөн Ц.Нямдорж гишүүнээр зогсохгүй МАН-ын бүлэг дээрх асуудлыг дахин хэлэлцэн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барих ч магадлалтай. Үүн дээр бие даагчид нэмэгдэнэ.  

 

Засгийн үйл ажиллагааг  тогтвортой явуулахын тулд сонгууль дөхсөн жил хүрэхгүйн хугацаанд шийдлийн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзэх  хэсэг олон байгаа. Гэвч хууль зөрчин, бусармаг ажиллагаа явуулж  байгаа Засгийн газрыг  хэвээр ажиллуулвал улсыг самруулна гэж улстөрчид үзэж байна лээ. Тиймээс  намаа ч бодсон, ирэх сонгуулиа ч тооцсонэрх баригчид тогтвортой байдлыг бүрдүүлж байна гээд хууль зөрчсөн Засгийн газраа огцруулахгүй гэж мэлзээд суухгүй биз.

 

Засгийн газартаа хариуцлага тооцвол эрх баригчид намын даргаа Ерөнхий сайдаар томилно биз. "Ялсан намын дарга нь  Ерөнхий сайд байна” гэсэн заалт зөрчигдсөнөөр   Ч.Сайханбилэгийг бүрэн эрх ч хязгаарлагдаж байлаа. Харин одоо намын даргаа Ерөнхий сайдаараа томилоод бага хугацаанд ч гэсэн бужигналгүй Засгийн газраа удирдаад явчих биз.  Тэгээд ч энэ удаад "өөрөө Ерөнхий сайд болох гэж Засгаа унагаасан” гэх  нэг нэр хоёр хоч зүүхээргүй улс төрийн мөчлөг З.Энхболдод ирсэн.  

 

Нөгөөтэйгүүр хэнбугайн ч нөлөөнд автах эрхгүй, төрийн  төлөө тангараг өргөсөн, улс төрд мэргэшсэн Үндсэн хуулийн манаач хэмээн өргөмжлөгдсөн ҮХЦ-ийн гишүүдэд  хариуцлага тооцно гэсэн .  "УИХ-аас гүйцэтгэх засаглалд хяналт тавих хуулийн боломжийг хясан боогдуулаад явж байхад юу бодож тэд нараар Үндсэн хуулийг мануулах вэ. АТГ ч шалгах шаардлагатай. Энэ бол төр, хууулийн ялзрал дээр цэгтээ хүрснийх. Ийм зүйл хийх нь байтугай тархинд нь бодогдох ёсгүй” хэмээн ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж онцолж байна лээ.  Үндсэн хуулиа хэнээр мануулахаа төр, засгийн түшээдийн  шийдвэрлэх биз.

 

Энэ оны төсвөө тодотгох, ирэх оны улсын төсөв, нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлээ батлах, Засгийн газартаа хариуцлага тооцож, шинээр бүрдүүлэх төр, засаг  сонгуулийн жилийн өмнө мөн ч их бужигналдах нь ээ.    

 

Н.Энхбат

shuud.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?