NASA НАРНЫ АЙМАГТ ОРШИХ “УСАН ЕРТӨНЦ”-ИЙГ НЭЭСНЭЭ ЗАРЛАНА
🕔 2017/04/13 15:38
АНУ-ын үндэсний сансар судлалын хүрээлэн буюу NASA ирэх Пүрэв гарагт Нарны аймгийн дотор илрүүлсэн "усан ертөнц”-ийн тухай зарлахаар болжээ. Нээлтээ тэд "Ocean worlds” гэж англи хэлээр нэрлэсэн байгаа юм.
АНУ-ын зүүн эргийн цагаар 14:00 цагт Вашингтон хотоос вэбсайтаараа шууд дамжуулах юм байна. Энэ нь Улаанбаатарын цагаар Баасан гарагт шилжих шөнийн 02:00 цагт эхэлнэ гэсэн үг.
Энэ удаагийн зарлах нээлт нь тус агентлагаас Санчир гарагийг судлахаар илгээсэн Кассини хөлөг болон Hubble Space Telescope дурангийн судалгааны үр дүнгүүдтэй холбоотой бололтой.
Хамгийн сүүлд NASA манай нарны аймагт хамгийн ойр орших амьдрал байх өндөр магадлалтай одны системийн талаар нээлтээ зарлаж байсан юм.
Эх сурвалж: NASA
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих