Хүүхэд цэцэрлэг дээрээ нас барсан хэргийг шалгаж байна
🕔 2024/10/29 13:36
Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд байрлах гэр цэцэрлэгт ой гарантай хүүхэд нас баржээ.
Хэргийн газарт цагдаагийн алба хаагчид үзлэг хийсэн бөгөөд урьдчилсан байдлаар хүүхэд нас бараад удсан гэдэг мэдээлэл байна.
Харин цагдаагийн байгууллагаас “Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2024.10.28-ны өдөр 16:03 цагт “Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт 1 нас 2 сартай, эрэгтэй хүүхэд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсний дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэдэг мэдээллийг өглөө.
скачать dle 12.0Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих