📅

Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг хүлээж авсан ч хийж эхлээгүй байна

🕔 2024/10/21 14:20

Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг хүлээж авсан ч хийж эхлээгүй байна

 

Манай улс дархлаажуулалтын хөтөлбөрийн хүрээнд үндэсний хэмжээнд умайн хүзүүний хот хавдрын вакциныг хийж эхлэхээр болсон. Вирусийн эсрэг 4 цент вакциныг хүлээн авсан бөгөөд аравдугаар сараас хийж эхэлнэ гэж байсан ч вакцинжуулах ажил эхлээгүй байна.
Умайн хүзүүний хорт хавдрын гол эрсдэлт хүчин зүйл нь хүний папиллома вирус (ХПВ) бөгөөд умайн хүзүүний хорт хавдар үүсгэх шалтгааны 99,7 хувийг эзэлдэг. Монгол Улсад жилд 400 гаруй эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогддог. Ихэнх тохиолдол нь хожуу шатандаа оношлогдож байгаагаас тухайн жилд илэрсэн хоёр хүн тутмын нэг нь нас бардаг гэсэн харамсалтай статистик бий.
Умайн хүзүүний хорт хавдрыг хянах чиглэл, хүний папиллома вирус (ХПВ)-ийн эсрэг вакциныг нэвтрүүлэх ажил Монгол Улсад 2011-2012 онуудад хийгдэж 10,000 гаруй иргэн хамрагдсан байдаг. Тухайн онд вакциныг тухайн иргэний нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан 1-3 тунгаар хийсэн ба вакцин хоорондын зайг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 6-12 сар байхаар зохион байгуулж байсан. Гэвч уг вакцины талаар ойлголтгүйгээс болж эсэргүүцэгч хэсэг бүлэг хүмүүс олон нийтийн дунд хуурамч, нотлогдоогүй мэдээлэл тарааснаас үүдэн иргэдийг вакцинжуулах ажил зогсож байсан.
Тэгвэл энэ удаа тухайн вакциныг товлолын дархлаажуулалтын хөтөлбөрийн хүрээнд үндэсний хэмжээнд нэвтрүүлэхээр болж, ХӨСҮТ-ээс өнгөрсөн наймдугаар сард "Шинэчлэн баталсан Дархлаажуулалтын үндэсний товлолыг хэрэгжүүлэн, хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинаар 11 настай охид, хөвгүүдийг дархлаажуулах ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Вакциныг ДЭМБ-ын баталгаажилттай, Бельги, Англи улсын Мерк үйлдвэрийн хүний папиллома вирусийн эсрэг 4 цент вакциныг хүлээн авсан" гэж мэдээлж байсан.
Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх, эрт илрүүлж эмчлэхэд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хамтран ажиллахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Олон улсын вакцины холбоо (Гави)-гаас манай улсад уг вакциныг нэвтрүүлэх ажилд 2.6 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм.
https://itoim.mn/a/2024/10/18/society/iyy?c0bc6de680b4fd1cd0f9375192cc0b26
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?