Цагдаа нарыг хөнөөсөн этгээдийг устгажээ
Гавин Лонг Канзас хотын иргэн бөгөөд 2005-2010 оны хооронд тэнгисийн цэрэгт алба хаасан байна. Тэрээр халдлага үйлдэхээсээ өмнө олон нийтийн сүлжээндээ "Тэд буруугаа хүлээх хүртэл би тэмцлээ үргэлжлүүлэх болно” гэж бичжээ.
Батон Роуж хотын цагдаагийнхан энэ сарын 4-ны өдөр Элтон Стерлинг гэх залууг арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхаж, буудан хөнөөсөн юм. Залуугийн аминд хүрсэн цагдаа нар мэдүүлгийнхээ үеэр "Стерлинг эсэргүүцэл үзүүлсэн учир гал нээсэн” гэсэн байна. Уг үйл явдлын дараа Америкийн олон хотод жагсаал болсон юм. Даллас хотноо болсон жагсаалын үеэр таван цагдаа амиа алджээ.
Б.Дэлгэрцэцэг