📅

АНУ, Хятад хоёр 2025 онд дайтаж магадгүй гэв

🕔 2023/02/08 14:29

АНУ-ын Агаарын цэргийн хүчний командлалын (AMC) дарга, Америкийн дөрвөн одтой генерал Майк Минихан АНУ, Хятад хоёр 2025 он гэхэд дайтаж магадгүй гэж ярьжээ.
Тэрээр "Миний  таамаглал буруу байгаасай гэж найдаж байна. Гэхдээ Бээжин, Вашингтон хоёр 2025 онд тулалдах юм шиг санагдаж байна" гэжээ. Энэхүү таамаглал нь АНУ, Хятадын хооронд мөргөлдөөн үүсэж болзошгүй гэсэн Америкийн өндөр дээд албан тушаалтны амнаас гарсан учраас анхаарал татав. Мөн  энэ нь Хятад Тайвань руу  довтлох юм бол Вашингтон Тайванийн талд зогсоно гэдгийн илэрхийлэл гэдгийг ажиглагчид хэлж байна.
Гэхдээ Майк Минихан  нь бодлого боловсруулагч биш бөгөөд түүний таамаглал нь АНУ-ын Хятадад чиглэсэн цэргийн бодлогын албан ёсны мэдэгдэл биш юм.  Украины  дайнаас харахад, томоохон гүрнүүдийн хооронд мөргөлдөөн үүсэх эрсдэл дэлхийн хоёрдугаар дайнаас буюу Хүйтэн дайны оргил үеэс хойш даамжирсаар байгаа нь  маргаангүй юм. Учир нь, АНУ өөрийгөө дэлхий дахины зүй ёсны бөгөөд байнгын ноёрхогч гэж үздэг. Иймээс АНУ болон  Хятад улс "Тукидидын урхи" гэж нэрлэгдэх аюулд орох эрсдэлтэй гэдгийг судлаачид онцолж байна. Уг хэллэгийг шинээр гарч ирж буй гүрэн бүс нутгийн болон олон улсын ноёрхогч гүрнийг “халах” гэсэн оролдлого гэж тодорхойлоод байгаа юм.  Түүнчлэн, Миниханаас гадна  Хятадын Гадаад хэргийн сайд асан Ван И Бээжин болон Вашингтоны харилцаа шинэ хүйтэн дайны ирмэгт байгаа талаар өмнө нь мөн онцолж байсан.
 Тэрээр  “Хятад, Америкийн харилцаанд дайсагнадаг зарим улс төрийн хүчин хоёр орныг шинэ хүйтэн дайн руу түлхэж байна. Энэ аюултай оролдлого нь түүхийг өөрчилж, хоёр улсын олон арван жилийн хамтын ажиллагааны үр дүнг нурааж, АНУ-ын өөрийнх нь хөгжлийн хэтийн төлөвийг бууруулж, тогтвортой байдлыг эрсдэлд оруулж, энхтайвны хөгжлийн замд саад болж байна” хэмээсэн.
Америк маягийн ардчилал, Хятад маягийн авторитаризм эрчимтэй өрсөлдөж буй энэ үед Бээжингийн түрэмгийлэл, цөөнхийн эсрэг хүний эрхийн зөрчлүүд Жо Байдены гадаад бодлогын үндсэн цөм болж байгаа юм. Тэрээр сэтгүүлчдэд “XXI зууны ардчиллын дэвшилттэй талууд болон Хятадын автократ нийгэм ширүүн өрсөлдөх нь тодорхой” гэж хэлж байсан. Энэ нь хоёр улсын энэ зөрчилтэй харилцааг ойрын хугацаанд эргэн сэргэхээргүй улам хүйтэн болгож орхисон гэхэд хилсдэхгүй. Ажиглагчдын үзэж байгаагаар дэлхийн дулаарлын эсрэг дорвитой тэмцэх алтан боломжоо алдахгүйн тулд Байден чиг хандлагаа даруй өөрчлөх шаардлагатай аж.
Ерөнхийдөө ажиглагчид Ши Жиньпин болон түүнээр удирдуулсан Коммунист нам бол АНУ-ын өмнө тулгарч байсан өмнөх асуудлуудаас эрс ангид гэдгийг онцолж байна.
Эх сурвалж: RT News
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?