📅

БРИКС-ийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна

🕔 2023/02/08 11:36

Энэ сарын 6-нд БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр БРИКС-ийн хамтын ажиллагааны талаар сэтгүүлчийн асуултад хариулав.
 
Мао Нин хэлэхдээ, “БРИКС-ийн хамтын ажиллагаа бол олон улсын нөхцөл байдалд асар их өөрчлөлт гарсан үед бий болсон. Сүүлийн арван хэдэн жилийн турш шаргуу хөдөлмөрлөсний эцэст БРИКС-ийн хамтын ажиллагаа нь илүү хөгжлийн эрч хүчтэй болж, олон улсын үйл хэрэгт чухал хүчин болж чадсан. Өнгөрсөн онд Хятад улс нь БРИКС-ийн дарга орны хувьд БРИКС-ийн орнуудын удирдагчдын 14 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулж, бүтээлч, манлайлагч, механизмын чанартай ололт амжилтад хүрсэн". "БРИКС-ийн Хятадын жил" арга хэмжээ нь 30 гаруй салбарыг хамарсан 160 гаруй удаагийн уулзалт, арга хэмжээ зохион байгуулсан. Сүүлийн жилүүдэд БРИКС-ийн орнууд санхүү, валютын салбарт солилцоо, хамтын ажиллагаа идэвхтэй явуулж, нааштай ахиц дэвшил гаргасан нь БРИКС-ийн орнуудын худалдааны хэлхээ холбоог ахиулж, эдийн засгийн сэргэлтийг хамтаар ахиулахад чухал ач холбогдлоо өгсөн” гэжээ.
 
Г.Бямба
https://www.sonin.mn/news/culture/135907
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?