📅

Б.Батбилэг: Нүүрсний авлигын мөнгөөр спорт цогцолбор, орон сууцны барилга барьж байсан

🕔 2023/01/25 12:07

АТГ-аас цаг 2022 онд АТГ-аас хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээлэлд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Х.Ихмөрөн, Судалгаа шинжилгээний албаны дарга Ц.Шинэбаяр, Мөрдөн шалгах хэлтсийн II албаны дарга Б.Батбилэг, Хянан шалгалт дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга Б.Баярсайхан нар оролцов. Энэ үеэр нүүрсний хэргийн талаар мэдээлэл өглөө.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн II албаны дарга Б.Батбилэг: Нүүрсний гэх хэргээр нийт 36 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас одоогоор гурван хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, прокурорт шилжүүлсэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор нийт 127 объектод нэгжлэг хийж, 426 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, 66 иргэн, албан тушаалтныг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаад байна.
-Долоон яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
-19 хүнд хилийн хориг тавьсан,
-5 хүнийг албан үүргээс нь түдгэлзүүлсэн. Хэргийг шалгах явцад 13.8 тэрбум төгрөгийг хахууль болгон авсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн ба 81 хөрөнгийг битүүмжилсэн.
Үүнд:
-78 орон сууц
-4 оффисын байрны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Хэргийг мөрдөн шалгах явцад 630 сая төгрөг илэрснийг битүүмжилж, хууль зөрчих замаар олсон эсэхийг шалгаж байна. Мөн хахууль авсан мөнгөөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт спорт цогцолбор, орон сууцны барилгын ажил эхлүүлж, хууль бусаар олсон мөнгийг нуун дарагдуулсан үйлдлийг шалгаж байна.

https://itoim.mn/a/2023/01/25/legislation/tgmскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?