📅

Баянхошуу, Хайлааст орчимд агаарын бохирдол хамгийн их түвшинд байна

🕔 2023/01/17 15:30

Өнөөдөр 13 цаг 30 минутын байдлаар Баянхошуу, Хайлааст орчимд агаарын чанар их бохирдолтой буюу тод ягаан өнгийн түвшинд байна. 
Энэ түвшинд удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлж болно. Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.
100 айл, 5 буудал, Дамбадаржаа гэсэн байршлуудад агаарын чанар бохирдолтой буюу улаан түвшинд байна.
Улаан түвшин: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ. Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.
Нисэх, Толгойт, МҮОНРТ, Амгалаан, Мишээл экспо, Баруун 4 зам, Бөхийн өргөө, Монгол газар, Ургах наран, 1-р хороолол, Шархад, Налайх гэсэн байршлуудад агаарын чанар улбар шар түвшинд буюу бага бохирдолтой байна.
Улбар шар түвшин: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө. Зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настангууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй.
Богд хааны ордон музей гэсэн байршилд агаарын чанар хэвийн буюу шар түвшинд байна.
Шар түвшин: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай. Энэ түвшинд хэт мэдрэг хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавих нь зүйтэй.
Эрдэнэт 2-р цэцэрлэг, Эрдэнэт хаягдлын сан гэсэн байршлуудад агаарын чанар цэвэр буюу ногоон түвшинд байна. 
Ногоон түвшин: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?