Дэлхийн анхны амьд робот нөхөн үржих чадвартай болжээ
Анхны амьд робот болох Xenobot-ууд урьд өмнө амьтад, ургамлуудад илэрч байгаагүй байдлаар өсөж үржих чадвартай болсон хэмээн Америкийн эрдэмтэд мэдээллэлээ.
Xenobot нь Африк мэлхийн (Xenopus laevis) үр хөврөлөөс үүдэл эсийг нь тусгаарлан авч инкубаторт бүтээсэн 1 миллиметр хүрэхгүй хэмжээтэй, бөөрөнхий хэлбэрт робот юм.
Xenobot-ууд 2020 онд анх олноороо нэг цэгээс нөгөө рүү хөдөлж, өөрийгөө эмчлэх чадвартай байсан бол 2021 онд нөхөн үржих чадвартай болжээ. Хэдий мэлхийн үр хөврөлөөс бүтсэн боловч үүдэл эсүүдийг тусгаарлан шинэ орчинд амьдрах боломжийг олгоход, мэлхийнээс огт өөр аргаар нөхөн үржиж сурсан байна.
Эдгээр Xenobot-ууд нь "Робот уу? Амьд биет үү?"
Xenobot нь робот боловч мөн генийн өөрчлөлтгүйгээр мэлхийний үүдэл эсээс бүтээсэн амьд биет юм.
Xenobot нь эхэн шатны хөгжүүлэлтдээ явж буй технологи бөгөөд 1940-өөд оны компьютертой адил түвшинд хөгжүүлэгдсэн хэмээн ойлгож болно. Эдгээр амьд роботуудыг одоогоор ямар нэгэн хэрэглээнд нэвтрүүлээгүй байна. Харин ирээдүйд хангалттай хөгжүүлсэн тохиолдолд молекул биологи, хиймэл тархи хосолсон энэхүү технологи нь далай тэнгис дэх микро пластикийг цуглуулах, эд эрхтэн сэлбэх, шинээр ургуулах зэрэг олон ахиц дэвшлийг авчрах боломжтой.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих