Их Британи манай 10 их наядтай төстэй санхүүгийн схемээр ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ хөтөлбөр боловсруулжээ
Ковидын хөл хорионоос улбаатай эдийн засгийн уналтыг эргэн сэргээхийн тулд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас эдийн засаг, эрүүл мэндээ дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа.
Энэ хүрээндээ 10 их наяд төгрөгийг жижиг дунд, бичил бизнес эрхэлдэг иргэд болон аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг эхлүүлээд байна. Энэ хүрээндээ аж ахуйн нэгжүүд төсөл хөтөлбөрийнхөө дагуу бага хүүтэй, эдийн засгаа дэмжих зээлийг банкаар дамжуулан авч эхлээд байна. Уг бодлого нь эдийн засгийн хямралтай цар тахлын үед тун зөв бодлого боллоо гэдгий манай эдийн засгийн мэргэжилтнүүд илэрхийлсэн юм.
Тэгвэл манай ЗГ-ын авч хэрэгжүүлсэн бодлоготой агаар нэгэн бодлогыг Их Британийн Засгийн газраас авч хэрэгжүүлэх болсныг Reuters агентлаг дэлхий нийтэд мэдээллээ. Манайд хэрэгжүүлж буй 10 их наядын бодлого нь арилжааны банкны эх үүсвэрийг ашиглаж, зээлийн хүү нь 3 хувь байгаа бол Их Британид төрөөс эх үүсвэрийг нь шийдэж, зээлийн хүү нь 14.99 хувь хүртэл байхаар зохицуулжээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих