Ц.Даваасүрэн: Гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байгаа НЭГ Ч ХҮН алга
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэллээ.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар "УИХ-ын гишүүд бид өөрөө өөртөө эрх мэдэл сандал ширээ нэмэх гээд хэлэлцээд шийдвэр гаргаад сууж байгаа. Хамгийн ноцтой асуудал. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийн 17.1-д УИХ төслийг хэлэлцээд тухайн нэмэлт өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж УИХ-ын нийт гишүүний гуравны хоёрын доошгүй саналаар тогтвол УИХ тогтоол гаргана гэж заасан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хаалгаа хааж байгаад дөрөвний гурваар шийдчихдэггүй юм шүү. Ард нийтээс асуух ёстой гэж заасан байна. Монголын ард түмнээс асуугаачээ гэдгийг гишүүдээсээ гуйж байна" гэлээ.
Үүний дараа 10 гаруй минут гишүүдийн ирц бүрдэхийг хүлээлээ. Учир нь УИХ-ын 76 гишүүнээс 57 гишүүн чуулганы хуралдаанд хүрэлцэн ирснээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх ёстой. Энэ дагуу ирц бүрдсэний дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлүүллээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажилласан. Гишүүдийн тоо нэмэхийг дэмжиж байгаа хүн алга. Нэг гишүүн ч нэмээд хэрэггүй гэсэн санал хэлж байна. Намын жагсаалт бол нэр хүнд муутай улстөрчид орогнох газар гэж үзэж байна. Би ард түмний төлөөллийн үүрэг гүйцэтгэж байгаа учраас үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй. Үндсэн хууль бол төр иргэний гэрээ. Гэрээнд өөрчлөлт оруулах юм бол хоёр талаасаа ярих ёстой. Дангаараа шийдэж болохгүй. Ард нийтээсээ санал авахгүй бол болохгүй. Хүчээр шийдлээ гэхэд сонгуулийн үр дүн ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Ард нийтийн санал асуулга явуулаад түүнийхээ дагуу шийдсэн нь дээр болов уу гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Үндсэн хууль бол ард түмэн засаг төрийн эрх мэдлийн хуваарилалт. Гишүүдийн тоо нэмэгдүүлэх, намын жагсаалтаар сонгогдохыг ард иргэд дэмжихгүй байна. Үүнийг бид бодолцож үзэх хэрэгтэй. Ардчилсан нам намын жагсаалтыг 40 байлгах санал гаргаж байна. Үүнийг би дэмжихгүй байна. Тойргоос сонгогдсны буруу гэж байхгүй.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Ард иргэдийн хувьд гишүүдийн тоо нэмэгдүүлэх дээр эсрэг байна. 108-120 хүртэл гишүүнтэй байх санал хэлж байна. Саарал байшинд сууж байгаа хүмүүсийн үнэлгээ унасан. Улаан, цэнхэр, ногоон нам байна уу үл хамаараад тогтолцоо чинь болохгүй байна гэж ард иргэд хэлж байна. Иймээс тогтолцоогоо өөрчлөх шаардлага үүссэн. Ард иргэд холимог тогтолцоон дээр итгэл үзүүлээд байна.
152 гэсэн тоо 126 болж орж ирж байна. Үүний үндэслэлийг тайлбарлаад өгөөч? Тогтолцоо 60/40 луу яагаад орчихсон бэ? 50/50-аар оруулсан ш дээ, бид.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: Гишүүд орон нутагт яваад ирсний дараа иргэдээс авсан санал байр сууриудыг харахад 152 тоо өндөр байгааг дийлэнх олонх нь хэлсэн байна. Тоо нэмэгдүүлж болно, гэхдээ 152 их байна. Холимог тогтолцоог дэмжинэ гэсэн санал ирсэн. Энэ саналыг бүлэг, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Мөн намууд зөвшилцөөд 152 гэдэг тоог хүлээн авахад хэцүү гэдэг саналыг харгалзан тоог бууруулахад шаардлага үүссэн. Улмаар 76 тойргоо хэвээр байлгах ойлголцолд хүрсэн. Ингээд харьцаа тоо 61/39 байхаар гарч ирж байгаа.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих