Хачирхалтай түүх
Нэгэн донжтой царайлаг залуу буудалд орж ирэн даргатай нь уулзмаар байна гэв. Дарга ирсэнээр түүх өрнөв.
Залуу: - 39-р өрөө хоосон байгаа юу?
Дарга: -Тиймээ эрхэм ээ.
Залуу: -Захиалж болох уу?
Дарга: - Тэгэлгүй яах вэ?
Залуу өрөө рүүгээ орохоос өмнө буудлын даргаас хар өнгийн хутга, цагаан өнгийн 39см утас, 73гр жүрж авахыг хүслээ. Буудлын дарга хачирхалтай зүйлүүд хүссэнд гайхсан ч зөвшөөрчээ. Залуу ч өрөө рүүгээ орж, хоол унд юу ч захиалсангүй. Харамсалтай нь тэр өдөр буудлын дарга хажуу өрөөнд байрлаж байв. Шөнө дунд хажуугийн (залуугийн) өрөөнөөс сонин жигтэй дуу авиа гарч эхлэв. Догшин амьтдын дуу чимээ болон сав суулга, тавагнууд газар унаж байгаа мэт. Буудлын дарга тэр шөнө унтсангүй. Тэр дуу чимээний талаар бодсоор байв. Өглөө болж залуу маань өрөөнөөсөө гарч, түлхүүр даргад өгч гэнэ. Дарга өрөөг шууд шалга гэв. Үйлчлэгч өрөөг нь шалгаж бүх зүйл хэвийн байгааг хэлэв. Ямар ч сонин хачин зүйл олдсонгүй. Тэр ч бүү хэл нөгөө хутга, утас, жүрж ч ширээн дээр байв гэнэ. Залуу төлбөрөө төлж үйлчлэгч нарт маш их хэмжээний гарын мөнгө өгч буудлыг инээмсэглэн орхив. Дарга гайхан үйлчлэгч нартаа шөнө юу сонссоноо хэлсэнгүй. Өөртөө ч эргэлзэж эхлэв. Жилийн дараа нөгөө залуу маань дахин хүрч ирэв. Мөн л буудлын даргатай уулзахыг хүсэв. Дарга бодлогоширов. Залуу маань нөгөө л 39-р өрөөг захиалж, нөгөө л хар хутга, цагаан өнгийн 39см утас, 70гр жүрж хүсэв. Энэ удаад дарга маань бүх үнэнийг мэдэхийг хүслээ. Нойргүй хонож юу болохыг хүлээв. Шөнө дунд болсны дараа нөгөө дуу чимээ нь гарч эхлэв, гэхдээ энэ удаад өмнөх жилийнхээсээ илүү чанга бөгөөд замбараагүй байв. Дахиад л залуу маань юу ч болоогүй юм шиг төлбөрөө төлчихөөд үйлчлэгч нарт их хэмжээний гарын мөнгө үлдээгээд явав. Инээмсэглэл нүүрнээс нь салсангүй. Буудлын дарга залуугийн асууж байгаа зүйлүүдийн утга учрыг хайж эхлэв.
Яагаад 39-р өрөө гэж? хар хутга ямар учиртай юм? Яагаад цагаан өнгийн заавал 39см урттай утас гэж? Гэсэн ч дарга энэ бүх асуулт бодлогын алиных нь ч хариуг олсонгүй. Буудлын дарга 3-р сарыг тэсэн ядан хүлээж эхлэв, залуугийн ирдэг сар. Гайхмаар нь 3-р сарын эхний өдөр нөгөө залуу маань хүрч ирэв. Нөгөө л асуултууд, нөгөө л өрөө, нөгөө л эд зүйлсийг хүсэв. Дарга дахиад л нөгөө чимээг сонсов. Гэхдээ энэ удаад улам л чанга болсон байв. Өглөө нь залуу буудлыг орхихоос өмнө буудлын дарга соёлтойгоор уучлалт хүсэн шөнө дунд болдог хачирхалтай нууцын талаар асуув.
Залуу: - Хэрвээ би танд нууцаа задалбал та хэнд ч хэлэхгүй гэдгээ амлаж байна уу?
Дарга: -Би хэнд ч хэлэхгүй гэдгээ амлаж байна.
Эцэст нь залуу даргад нууцыг нь хэлэв. Мөн дарга маань ч шударга хэлсэндээ хүрдэг хүн байв. Тэр өнөөдрийг хүртэл хэнд ч нууцыг хэлээгүй ба хэрвээ хэлбэл би та нарт бас хэлж өгнөө.
Ажлын эхний өдрийн өглөө дэмий зүйлд цаг гарган уншсанд баярлалаа гэх нь ч хаашаа юм. Өөрөө хууртсан болохоор уучлалт бас гуймааргүй л байна.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих






















































































