Ярилцлага - - Dayarmongol.mn -

Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно
Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "NTV" телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлгийн ярилцлагыг бүрэн эхээр нь нийтэллээ.

Бага ангийн хүүхдүүд машин ирж байгааг харахгүйгээр гарцаар шууд гүйдэг
-ХҮҮХДИЙН АМЬ НАСНААС ҮНЭТЭЙ ЯАРАЛТАЙ АЖИЛ ГЭЖ БАЙХ УУ, ЖОЛООЧ НАР АА-

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эсвэл бөгсийг нь ухахгүй байх шатрын өрөг өрөгдөж байна
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

Н.Хасар: Ерөнхий сайд солигдоод татвар, инфляц буурахгүй нь бодит үнэн. Иймд улс төрийн үзэл, үнэт зүйлд тулгуурласан соёлыг л бий болгох хэрэгтэй
Улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар “Мизес Монгол” ТББ-ын судлаач, улс төр судлаач Н.Хасартай ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хаа сайгүй л баг хуулагдаж байна…
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

Б.Доржханд: Хэт ядарч, стресстэж, нойрны хэмнэл тогтмол бус удаан явбал нойрны хямрал үүсэх эрсдэлтэй
Амьдралын буруу зуршил нойргүйдэлд хэрхэн нөлөөлдөг, нойргүйдэлд хүргэх гол нөхцөл болоод түүнээс хэрхэн сэргийлж болох талаар “Буянт Оношилгоо” эмнэлгийн  ахлах зэргийн мэдрэлийн эмч Б.Доржхандтай ярилцлаа.

Г.Гэрэл: МҮОНРТ олон нийтэд шинэчлэлийн бодлогоо танилцуулах цаг болсон
Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэлийг урьж, ярилцлаа.

“Гурван зүйл дээр тодорхой шинэчлэл хийх нэн шаардлагатай байна”

- Та гуравдугаар сарын 26-нд Ерөнхий захирлаар томилогдож, ажлаа хүлээн авсан. Өнгөрсөн хугацаанд олон нийтийн радио, телевиз засаглалын хувьд нэлээд хямралтай явж ирлээ.  Ер нь нөхцөл байдал ямар байна.  Ямархуу уур амьсгал, асуудал, ололт амжилттай байгууллага хүлээж авав.  Энэ талаар яриагаа эхэлье?

- МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс шийдвэр гаргаж, шинэ Ерөнхий захирлын сонгон шалгаруулалт зарласан.  Миний бие энэ шалгаруулалтад зориг гарган оролцож, салбарынхаа есөн хүнтэй  өрсөлдөж, Ерөнхий захирлаар томилогдсон.  МҮОНРТ бол миний хувьд шинэ газар биш.  Миний хамгийн их сайн мэдэх газар бол МҮОНРТ.   Миний ажил амьдралын 23 жилийн түүхтэй холбоотой газар. Тиймээс ажилтайгаа, хамт олонтойгоо танилцана гэсэн асуудал байхгүй. Шууд ажилдаа орсон. Нэгдүгээрт,  бид ямар хөтөлбөрийн бодлоготойгоор телевиз, радио, сайт маань ямар сүлжээ, нэвтрүүлэг явуулаад байна вэ гэдэгт дүгнэлт хийж танилцлаа.  Хоёрдугаарт, санхүүгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өглөө. Ингээд хэдэн хэдэн шийдэлд хүрч, 2024 оны төсвийн үйл ажиллагааг дөнгөж саяхан Үндэсний зөвлөлдөө танилцуулсан.  Ер нь бол энэ оныхоо төсвийг батлуулахгүйгээр хагас жил орчим ажилласан байна. Үйл ажиллагаа, санхүүтэй холбоотой асуудлуудыг Үндэсний аудитын байгууллага шалгаж байгаа. Мөн хуулийн дагуу хөндлөнгийн аудит орж ажиллах учиртай. Энэ шалгалтын хүрээнд тодорхой асуудлууд удахгүй яригдана. Түүнийг олон нийтэд нээлттэй мэдээлнэ. Би өмнө нь удирдлагын багт орж ажиллаж байсан учраас тодорхой хэмжээний туршлага бий. Ингээд гурван зүйл дээр шинэчлэл хийх нэн шаардлагатай байна гэж үзлээ.  Үүний нэг нь хөтөлбөрийн бодлогын шинэчлэл. Маш чухал асуудал.  Бид олон нийтдээ шинэчилсэн хөтөлбөрийн бодлогыг танилцуулах цаг нь болсон.  МҮОНРТ хэвлэл мэдээллийн салбарт яаж ажиллах юм, ямар манлайлал үзүүлэх үү, олон нийтийнхээ хэрэгцээ, шаардлагыг яаж хангах юм, хэрхэн хараат бус байх юм гэдгийг илүү тодорхой болгон шинэчилж, нэн яаралтай батлуулах шаардлага үүссэн байна. Хоёрдугаарт, менежментийн шинэчлэл хийх шаардлагатай болсон. Хууль эрх зүйн хувьд, төсөв санхүүгийн хувьд олон асуудал үүссэн байна.  Боловсон хүчин, хүний нөөцийн бодлого ч эрсдэлтэй байна.  Санхүүгийн нөхцөл байдал нэлээд дорджээ. Гуравдугаар сарын 26-нд ажлаа хүлээж аваад дөрөвдүгээр сарын 1-нээр тасалбар болгож, санхүүгээ харлаа.  Нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар маань өнгөрсөн 2023 оны зургадугаар сараас хойш төлөгдөөгүй байна.  Энэ алдагдал 4.2 тэрбум төгрөгт хүрсэн. Цалингийн эрсдэлтэй нөхцөл байдалд бид ажиллаж байна.  Цалингийн болоод үйл ажиллагааны алдагдал дахиад дөрвөн тэрбумд хүрч, ингээд нийтдээ найман тэрбумын хасахтай, өртэй төсвийг боож дуусаад, Үндэсний зөвлөлдөө оруулаад байна.

-Энэ их санхүүгийн алдагдлын үндсэн шалтгаан нөхцөлийг та хэрхэн харж байна.  Саяхан цалингаа нэмсэн тухай мэдээлэл гарч байсан. Санхүүгийн алдагдалтай байж нэмсэн гэсэн үг үү?

- Тийм ээ.  Цалин нэмэх асуудал дээр менежментийн алдаа гарсан.  Орлого олж байж, цалин нэмэх учиртай. Гэтэл орлогын бүрдүүлэлт хийгээгүй байж цалингаа нэмсэн нь өөрөө өр үүсэх үндсэн шалтгаан болжээ. Тиймээс энэ асуудлыг холбогдох байгууллагууд шалгаж байна. Удахгүй дүгнэлтээ танилцуулах байх. Ер нь тоо худлаа ярьдаггүй учраас цаасан дээрх өрийн хэмжээг би шууд олон нийтэд нээлттэй хэлж байна.  Шууд үүссэн өр 4.2 тэрбум, цалингийн өр дөрвөн тэрбумд хүрсэн байдалтай газрыг хүлээж аваад сууж байна.

“4-5 орлогын эх үүсвэрийг хуульд тусгасан, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг”

-Та гурван асуудлаар шинэчлэл хийхээр зорьж ажиллана гэлээ.  Хөтөлбөрийн шинэчлэл, менежментийн шинэчлэл... гурав дахь нь юу байх вэ?

-Санхүүгийн шинэчлэл хийх ёстой.  Мөнгө өөрчлөгдөхгүй, төгрөг өөрчлөгдөхгүй.  Харин санхүүгийн орлого олж байгаа байдлууд өөрчлөгдөх ёстой.  Хуулийн дагуу хийгээд шинэчилсэн, цаг үетэйгээ нийцсэн байх учиртай.  Бид хөтөлбөрийн шинэчлэл, менежментийн шинэчлэл ярьж байна.  Гэтэл санхүүгийн нөхцөл байдал хуучин хэвээрээ л байгаад байвал юу ч өөрчлөгдөхгүй.  2005 онд Олон нийтийн радио телевизийн тухай хууль батлагдаж, хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хүрээнд анхны Үндэсний зөвлөл байгуулагдаж, анхны Ерөнхий захирлаа сонгон шалгаруулсан. Өмнө нь бол ЗГХЭГ-ын агентлагийн статустай байлаа.  Харин  өөрийн гэсэн хуультай болсноор олон нийтийн статуст шилжиж, нийгмийн дуу хоолой болж, ардчилсан нийгмийн үзэл санааг хэвшүүлэх замдаа нэгэнт орсон.  Тухайн үед хуульд санхүүгийн нөхцөл байдлыг нь их тодорхой тусгасан.   Нэгдүгээрт, хураамж авдаг байх.  Хоёрдугаарт, Засгийн газар нь дэмждэг байх.  Гуравдугаарт, үйл ажиллагааныхаа тодорхой хувьд зар сурталчилгаа явуулаад түүгээрээ орлого бүрдүүлэх. Энэ нь бүтэн хөтөлбөрийн хоёр хувийг эзэлж байна.   Өөрөөр хэлбэл, өдөрт 17 цагийн эфиртэй.  Үүний хоёр хувь гэхээр нэг өдрийн 20 минут л байдаг.   Ийм хуулийн заалттай.  Дараагийн хандив тусламж авах,  өөрсдийн хийсэн контентоороо орлого бүрдүүлэх. Ийм 4-5 орлогын эх үүсвэрийг хуульд тусгасан.  Энэ дагуу л бид үйл ажиллагаа явуулж байна.

- Санхүүгийн эх үүсвэрүүдээс хамгийн том нь олон нийтийн хураамж байх. Өнгөрсөн хугацаанд хураамжийн асуудал хэр шинэчлэгдэж ирсэн юм бэ?

-Тийм ээ.  Хамгийн том эх үүсвэр нь айл өрхүүдээс авч байгаа хураамж.  Нөгөөх нь Засгийн газраас өгч байгаа дэмжлэг.  Энэ хоёр эх үүсвэр нь өнгөрсөн хугацаанд шинэчлэгдэхгүй явж ирсэн.   Санхүүгийн алдагдалд оруулах нөхцөл шалтгаан болж байна гэж би үзэж байна.  Айл өрхүүдээс хурааж байгаа нь ч өөрөө буруу явж иржээ.  Тог цахилгааны мөнгөтэй хамт татдаг. Тэгэнгүүт бид хурааж өгсний хөлс болгож, цахилгаан түгээх газруудад мөн тодорхой хувийг өгч байна.  Тэр газруудад ч манай хураамжийг хураах чиг үүрэг байхгүй, хамтын ажиллагааны гэрээний хүрээнд л хийгдэж байгаа ажил.  Ингэхээр  олон нийтээс авч байгаа хураамжийн маань 15-20 хувь нь гэхэд дундаасаа цахилгаан түгээх сүлжээнүүдэд оччихож байгаа юм.  Энэ нь өөрөө эрүүл систем үү, гэвэл үгүй.

Дараагийн нэг асуудал нь бид нэг өрхөөс 1100 төгрөгийн хураамж авч байна.  Энэ тоо бол 2005 оны Засгийн газрын тогтоол дээр доллараар байдаг.  Ингэхдээ уг нь тогтоолд хураамжийн хэмжээг нэг ам.доллартой тэнцэх хэмжээнд байна  гэж зааж өгсөн.  Гэтэл явцын дунд аливаа төлбөр хураамжийг гаднын валютаар шийдэхгүй гэсэн хууль гарсан.  Ингээд хураамжийг тухайн үеийн нэг ам.долларын ханшаар тооцож, 1100 төгрөг гээд баталчихсан. Хотын айл өрхөөс 1100 төгрөг, аймагт бол 850 төгрөг, сумын төвийн айл өрхөөс 600 төгрөг хураадаг.  Энэ хураамж 2005 оноос хойш хөдлөхгүйгээр мөрдөгдөж ирлээ.  Уг нь бол аливаа төлбөр хураамж, инфляцтайгаа уялдах ёстой. Өнөөдөр Атар талх хэдэн төгрөгийн үнэтэй байгаа билээ.  Гэтэл МҮОНРТ-ийн төлбөр хураамж 1100 төгрөгөөрөө л байна. Үүнийг шинэчлэх ёстой юу гэдгийг би олон нийтээсээ ч асуумаар байна.

“Ерөнхий захирлын үзэмжээр шийддэг систем байх ёсгүй”

- МҮОНРТ-ийн хураамжийг төлөх ёстой эсэх маргаан олон нийтийн дунд байдаг.  Гэтэл та нэмэх тухай асуудал ярих юм байна гэж ойлголоо?

- Би ч гэсэн МҮОНРТ-ийн үзэгч, хураамжаа төлдөг.  Шүүмжлэлүүдийг сонсдог, хүлээж авна.   Гэхдээ анзаараад байхад олон нийт 1100 төгрөг гэдэг тоондоо биш байх шиг.  Тэд 1100 төгрөгөө харамлаад байгаадаа биш гэсэн үг.   Харин бид ийм төлбөр хураамж төлж байхад танай телевиз яагаад олон нийтийн дуу хоолой болж, хараат бусаар ажиллаж чадахгүй байна вэ гэсэн асуудлыг л ярьж, шүүмжилдэг.  Цаашлаад яагаад МҮОНРТ-ийг үзэхгүй байгаа юм бэ гэхээр чанартай кино, нэвтрүүлгийг нь гаргахгүй байгаад л юм.  Тэгэхээр 1100 төгрөгийн шүүмжлэлийн асуудал биш байгаа биз. Чанар нэхсэн шүүмжлэл яваад байна л гэж би хардаг.

-Орлогын дараагийн том эх үүсвэр нь Засгийн газрын дэмжлэг гэжээ. Ийм байхад хараат бус байж чадах уу. Хараат бус байдал Засгийн газрын дэмжлэг хоёр нь өөрөө урвуу хамааралтай биш юм уу?

-Хараат бус байна гээд Засгийн газрын үйл ажиллагааг бид үзүүлэхгүй байна гэсэн асуудал байхгүй шүү дээ. Яагаад гэвэл, Засгийн газар өөрөө иргэдийн саналаар бүрэлдсэн парламентаас томилогддог.   Олон нийтийн олонхын санал авсан парламент түүнээс бий болсон Засгийн газар байдаг.  Түүнээс салаалаад нийслэлийн удирдлагууд, орон нутгийн удирдлагууд үйл ажиллагаагаа явуулж байна.  Энэ нь эргээд олон нийтийнх болчихож байгаа юм. Үүнийг үзүүлэх ёстой юу гэвэл үзүүлэх ёстой. Харин түүн дээр үндэслэсэн хянах үүргийг олон нийт бид хамтран хэрэгжүүлэх учиртай юм. Тэгэхээр нэг ёсондоо энд хяналтын тогтолцоо яваад байгаа юм шүү. Шүүмжлэлийг мэдээж хүлээж авна. Хөтөлбөрийн бодлого алдагдсан байх вий, аль нэг тийшээ ханарсан байх вий.  Нийгэмд тэгш боломж олгоогүй байх вий. Шүүмжилж байгаа бол нэг асуудал байна л гэсэн үг. Энэ мэт гол асуудлууддаа анхаарч ажиллана. Гэхдээ бид ямар асуудалтай нүүр тулаад, юу хийх гэж байгаа тухайгаа олон нийтэд хэлж нээлттэй ажиллах нь зөв. Магадгүй бид олон нийтээс дэмжлэг авах үе тулна.

-Олон нийтийн шүүмжлэлийн бас нэг шалтгаан нь магадгүй засаглалын хямралтай холбоотой байх.  Удирдлагын баг нь байнга солигддог асуудал бий?

-Менежментийн шинэчлэл хийе гээд байгаа минь яг үүнтэй холбоотой.  Өнгөрсөн хугацаанд телевиз дээр ямар үйл явдлууд өрнөв.  Түүнийг бид цаашид давтах учиргүй.  Сайн, муу захирал байхаас үл хамаарч, сайн удирдлага байвал сайн явдаг, муу нь ирвэл муудчихдаг.  Эсвэл цэнхэр байвал цэнхэртээд улаан гарвал улаантчихдаг ийм олон нийтийн телевиз байж болохгүй.  Менежмент нь тогтвортой, систем нь зөв байх хэрэгтэй.  Цаашид удирдах ур чадвартай удирдагчийг л хүсээд байдаг телевизийн түүхийг давтахгүйн тулд менежментийн шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай. Тэгэхээр системийг  нь зөв болгох, ганхаахгүй байх боломжийг бүрдүүлэх алхамыг хийхийг зорино.  Тухайлбал, ерөнхий захирлын үзэмжээр орон нутагт ажиллаж байгаа сурвалжлагч нарыг цомхотгож болохгүй. Гадаадад байгаа сэтгүүлчдийг дэмжихээ больж болохгүй биз дээ.  Ерөнхий захирлын хувийн хүсэл сонирхолд нийцүүлж шийддэг асуудал байх ёсгүй.  Тэгэхээр систем нь өөрөө зөв байж,  хөтөлбөрийн бодлоготойгоо уялддаг, түүн дээр ажилладаг Ерөнхий захирлын ур ухаан байна уу гэхээс бүх асуудлыг үзэмжээрээ шийддэг, түүнээс шалтгаалсан засаглалын хямрал байж болохгүй. Би өөрөө уран бүтээлч нь байсан.  Энэ байгууллагад шат шатанд нь ажиллаж байсан хүн учраас Ерөнхий захирлын дур зоргоос  үл хамаардаг систем энд байх ёсгүй гэж үздэг.   Би үүнийг л  хийнэ. Санхүүгийн хувьд хараат бус, хөтөлбөрийн  бодлого нь олон нийтийнх байх,  тэднээс шүүмжлэл аваад буцаагаад хурдан шийддэг, эргэх холбоотой байх ажлуудыг хийнэ. Тухайлбал,  МҮОНРТ-ийн дэргэд олон нийтийн төвтэй болох асуудлыг ярьж байгаа. Засгийн газрын “1111 төв” бол энэ чиглэлд тэргүүн туршлага болж чадсан.   Яг үүн шиг олон нийтийн төвтэй болно.    Мөн Засгийн газраас ирж байгаа төсвийн дэмжлэгүүд маань  ямар нэгэн улс төрөөс хараат бусаар төсөвтөө суудаг байгаасай. Тэгэхгүй бол  Засгийн газрын тэргүүн,  Сангийн сайд солигдоход манай төсөв яг үнэндээ дээшээ, доошоо болдог.  Энэ нь эргээд олон нийтийн телевизийг тогтворгүй байдал руу хөтлөөд байгаа юм.

“Иргэд мэдээллийн олон талт өрсөлдөөнд ямар ч хяналтгүйгээр өртөж байна”

-Хураамжийг инфляцтайгаа уялдаж өсөх ёстой гэж үзэж байгаа юм байна. Тэгэхээр хуульд өөрчлөлт орно гэсэн үг үү?

-Засгийн газрын тогтоолоор шийдэх асуудал. Гэхдээ үүнийг бид шийдэхгүй.  Засгийн газар ч  шийдэхгүй.  Олон нийт шийдэх учиртай.  Бид  ажил үүргийнхээ хүрээнд асуудлыг гаргаж тавьж байна.  Олон нийтийн төлөөллүүдээр хэлэлцүүлнэ.  Ер нь  МҮОНРТ байх шаардлагатай эсэх асуудлыг би дахин дахин тайлбарлах шаардлагатай юм билээ. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын тухай асуудал нь өөрөө үндэсний мэдээллийн байгууллагатай салшгүй холбоотой. Тиймээс үндэсний мэдээний сүлжээ оршин тогтнох ёстой. Дээрээс нь үнэн байх ёстой. Олон нийт МҮОНРТ-д итгэдэг учраас үздэг байх гэж боддог. Манай мэдээний хөтөлбөр хамгийн тэргүүлэх зэргийн сонголттой хэвээр байна. МҮОНРТ-ийн мэдээний сүлжээ өнөөдрийг хүртэл энэ чансаагаа хадгалсаар ирсэн. МҮОНРТ 21 аймагт төлөөлөгч, сэтгүүлчтэй. 21 аймгаас мэдээлэл авч байна. Хилийн чандад сэтгүүлч нар ажиллаж байна. Монголд зөвхөн нэгдүгээр суваг биш таван сувгаар MNB гарч байна. Нэгдүгээрт үндэсний суваг, Монголын мэдээ суваг, MNB спортын суваг, MNB World суваг байна. Уг сувгаар Монголд амьдардаг гадны 20 мянган иргэд мэдээлэл авч байна.  Гэтэл өнөөдөр манай ард иргэд мэдээллийн олон талт өрсөлдөөнд ямар ч хяналтгүйгээр өртөж байна.  Зарим нь хохирч байна.   Цаашлаад цахим орчны үйл ажиллагааг хумина гэж байна.  Яг үнэндээ бид хумиулах дургүй.  Гэтэл бидэнд ямар дархлаа байгаа юм.  Хумиулах дургүй юм бол дархлаатай байх ёстой шүү дээ.  Энэ дархлаагаа бид өөрсдөө бий болгох ёстой.  Энэ дархлаа нь л МҮОНРТ юм.  Олон нийтийн радио, телевизийн хууль дээр их тодорхой байгаа. Зорьсон зорилго, үзэл баримтлал нь хуулийнхаа  дагуу л явдаг.

-Зарим телевиз гоё зүйл үзүүлээд байхад Үндэсний телевиз үзүүлсэнгүй гэж харьцуулж дүгнэх гээд байдаг шүү дээ?

- МҮОНРТ арилжааны телевизүүдтэй өрсөлдөх шаардлагагүй.  Шоугаа хийдэг телевиз нь шоугаа хийг.  Тэр орон зайд нь бид халдахгүй байя. Олон нийтэд хамгийн сонирхолтой гэдгийг нь орхиод хамгийн хэрэгтэй, хамгийн чухал, тэнцвэртэй гэсэн мэдээлэл үзүүлье.    Жишээлэхэд,  бусад телевиз, радио хүүхдийн үзэх нэвтрүүлгийг дандаа орхидог.  Нэгдүгээр ангийн хүүхэд гэхэд өөрөө суваг солиод хэрэгтэй мэдээллээ ялгаж олж авч чадахгүй. Хүүхдэд зориулсан хөдөө аж ахуйн тухай, гэр бүлийн хүмүүжлийн тухай, Монголын үүх түүхийн тухай, үндэсний соёлыг шингээсэн хөгжим дуу хуур, зэмсгүүдийн тухай, нүүдэлчний өв соёл уламжлалын тухай хэн тэгвэл гаргаж өгөх юм бэ. Ийм төрлийн контент өөрөө ашиг олдоггүй, хамгийн их зардлаар бүтдэг. Судалгаанаас харвал нийгэмд үзүүлэх ач холбогдол нь их байдаг. Гэтэл гэр бүлийн  хамгийн анхаарах ёстой зүйл нь эцэст нь хэн бэ гэхээр хүүхэд шүү дээ. Тэгэхээр хүүхдэд очих зөв мэдээлэл нь чухал.  Ер нь  Монголын өв уламжлал, соёлын дархлаа, үнэн бодитой мэдээлэл, нэвтрүүлэг уран бүтээлийг олон нийтийн радио, телевиз л хийнэ шүү дээ. Тэгээд ч одоогоор бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл төгөлдөршөөд л, нээх гоё болоод л, өрсөлдөөн дундаас шударга гарч ирээд байгаа зүйл үнэнийг хэлэхэд алга байна. Үүнийг өнөөдрийн үзэгч, сонсогчид хамгийн сайн тунгааж суугаа байх.

- МҮОНРТ Парисын олимпыг шууд дамжуулах эрхээс хасагдсан гэсэн.  Энэ ямар учиртай юм бол?

-Бид энэ өрсөлдөөнд ялагдсан. Олимпын шууд дамжуулалтын эрх нь 2023 онд аль хэдийн яригдаад хаагдсан байсан. Олимп дамжуулах эрх нь шууд утгаараа бизнес болчихсон шүү дээ. Хувийн телевизүүд өөрсдийнхөө саналыг илгээдэг. Энэ бол цэвэр бизнесийн өрсөлдөөний тухай асуудал. “Central TV” эрхийг нь авсан. Үндэсний олимпыг зохион байгуулах үндэсний хорооны гишүүн нь МҮОНРТ мөн. Эрхээ авч чадаагүй ч гэсэн олимпыг зохион байгуулах том ажлын хэсгийн үндэсний гишүүн нь мөн. Тэгэхээр бид чадлынхаа хэрээр оролцоно. Гэхдээ бид шууд дамжуулалтыг явуулж чадахгүй юм шиг байна. Эрхийг нь авсан байгууллага бусад телевизүүдтэй шууд дамжуулалтын эрхийг хуваалцаж магадгүй. Олимпын төрөлд оролцож байгаа чухал тэмцээнүүдийг бид дамжуулмаар байна.Шууд дамжуулалтад чадлынхаа хэрээр мөнгө, санхүүгээ босгоод оролцмоор байна. Бид энэ саналаа “Central TV”-д тавина. Нэгэнт шударга өрсөлдөөнөөр олимпыг дамжуулах эрхийг авсан “Central TV”-ийн сонирхлыг нэгдүгээрт тавих нь ойлгомжтой. Гэхдээ олон нийтийн эрх ашгийг хүндлээд Монголын бүх үзэгчдэд хүргэх үүднээс хөтөлбөрөө бусад телевизүүдтэй хуваалцах байх гэсэн хүлээлт надад байна. Хөтөлбөрөө хувааж авбал их сайн. Бүх тэмцээнүүдийг шууд дамжуулах эфирийн цаг тэдэнд хомс. Бүх юмыг зэрэгцүүлж гаргах технологи, сүлжээ байхгүй учраас бусад телевизүүдэд энэ ачааллаа шударгаар хуваалцах байх гэж найдаж байна.

-Таны өмнөх удирдлага МҮОНРТ-ийг XXI зууны шинэ медиа корпораци болгон хөгжүүлнэ” гэж байсан.  Та юу амлаж чадах вэ. Мөн ямар зарчим баримтлана ажиллах уу?

-Би бол МҮОНРТ-ийн тухай хуулийг л дагаж мөрдүүлнэ. Энэ нь маш тодорхой зүйл. MNB өөрөө ондоошилтой, хуулиар хүлээсэн үүрэгтэй. Хөтөлбөрийн бодлого болоод үйл ажиллагааг зохион байгуулахыг Олон нийтийн радио телевизийн тухай хуульд заасан. Бид чанарын төлөө өрсөлддөг байна. Чанар гэдэг нь үнэн байх тухай асуудал. Мөн олон нийтэд хамгийн хэрэгтэй зүйлүүдийг хөтөлбөрийн бодлогод тусгах ёстой.  Өмнө нь удирдлагын багт орж ажиллаж байхад нэг зүйл анзаарсан.  Энэ нь хэтэрхий их босоо удирдлагатай байгаа нь анзаарагдсан.  Үүнийг халах бодлого барина.  Эрх мэдлийн төвлөрлийг бууруулна.  Ерөнхий захирал руу чиглэсэн санхүүгийн, өдөр тутмын үйл ажиллагааны нөлөөллийг багасгах бодлого барина.

-Та өмнө нь хийсэн ярилцлагадаа  “MNB World” сувгаар бахархан ярих дуртай гэж байсан.  Хэвээрээ юу.  Цаашдын хөгжлийг хэрхэн харж байгаа вэ?

-Энэ сувгийг анх 45 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж байлаа. Тухайн үед шат шатны уран бүтээлчид, удирдлагууд, төслийн удирдагч маань ёстой л эрвийх дэрвийхээрээ ажилласан. Шинэ студи, шинэ тайз, талбай засахаас эхлээд бүхнийг шинээр, стратеги төлөвлөгөөний дагуу хийсэн. Энэ сувгийн хувьд хүний нөөцийн асуудал их чухал байдаг. Хэвлэл мэдээллийн ажилтан маань хүлээн зөвшөөрөгдөхүйц гадаад хэлтэй байх, аливаа мэдээлэлд дүгнэлт  хийх өндөр чадвартай байх, дэлхийд гарч байгаа Монголын нүүр царай шүү гэдэг үүргийг ухамсарлаж ажиллах тийм хүмүүс хэрэгтэй.  Тэгэхээр энэ шаардлагад нийцсэн мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах, шинэ залуу боловсон хүчнийг сургаж бэлтгэх ажил нь өөрөө их удаан үйл явц байдаг юм байна. Би энэ төслийг гадаадад Монгол орныг сурталчилах, тэр дундаа аялал жуулчлалыг татах бодлогын дагуу илүү сайн ажиллаж, хөгжих ёстой гэж боддог. Хоёрдугаарт, “MNB-Спорт”. Энэ бол үндэсний спортоо дэмжих, сурталчилах, үзүүлэх зорилготой суваг юм. Олон нийтийн статустай телевиз нь л үндэсний спортоо бодлогоор сурталчлахгүй, үзүүлэхгүй бол хамгийн их хөдөлмөр зарцуулж, зардал гардаг атлаа ашиг багатай байдаг энэ чиглэлээр ажиллах хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллага гэж бараг байхгүй.  Хувийн хэвлэл мэдээлэл мэдээж ашгийн бус үйл ажиллагаа явуулахгүй шүү дээ. Харин Олон нийтийн радио, телевиз бол ашгийн бус, нийгэмд олон нийтэд хэрэгтэй чухал орон зайг олж хараад, түүндээ зориулсан стратегийг хийх ёстой юм.  Тэгэхээр үндэстнийхээ дархлаа, өв соёлын  чухал  хэсэг болох үндэсний спортоо хөгжүүлж, сурталчлах суваг байх ёстой. Түүнчлэн “MNB Гэр бүл”  суваг байна.

Хүүхэд, гэр бүл, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан нэвтрүүлэг нийтлэл өөрөө ашиг өгөөд  байдаг салбар биш. Гэхдээ нийгмийн анхаарах ёстой хамгийн чухал хэсэг. Хүүхдэд, гэр бүлийн боловсролд  зориулсан хэвлэл мэдээллийн, нэвтрүүлгийн төрөлжсөн суваг байх  нь зүйтэй. Ингээд нийтэд нь харвал,  МҮОНРТ маань хаяагаа тэлсэн, дэд бүтцээ сайжруулсан, өнгө төрхөө өөрчилсөн, техникийн шинэчлэл хийж чадсан хөтөлбөр, хүний нөөцийнхөө бодлого дээр анхаарсан он жилүүд байсан.  Цаашид ч энэ хөтөлбөрүүд үргэлжлэнэ. Ер нь МҮОНРТ-ийн удирдлага байна гэдэг эрх мэдэл, албан тушаал, ямба эдлэхийн нэр биш. Тийм их мөнгө төгрөг, төсөв албан тушаал  гэж байхгүй. Хувь хүний хувьд  юу хийж чаддагаа харуулах, салбарын хүрээний манлайлал юм шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 75 (7319)

Б.Долгион: НҮБ-ын шинжээч орчуулгын алдаанаас болж зөрүүтэй ойлголт авч мэдээлсэн байхыг үгүйсгэхгүй
УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Б.Долгионтой сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах буюу шүүхийн шийдвэргүйгээр баривчлахтай холбоотой асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын чуулганы өнгөрсөн сарын 17-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг баталсан. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “Хүнийг шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьдог, баривчлах шаардлагагүй иргэнийг 48 сар хорьж, дур зоргоор баривчлах явдлыг зогсоосон” гэж УИХ-ын гишүүн С.Одонтуяа манай сонинд ярьсан. Прокурорын байгууллагын зүгээс энэ өөрчлөлтийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Тийм ч учраас хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдах, эрх чөлөөг нь хязгаарлах бүхий л үйл ажиллагааг, үүний дотор хүнийг баривчлах, цагдан хорих ажиллагааг хуульд тусгайлан зохицуулсан байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлтэй баривчлах ажиллагааг зохицуулсан байдаг бол 31.5 дугаар зүйлд мөрдөгч сэжигтнийг баривчлах ажиллагааг шүүхийн зөвшөөрөлгүйгээр явуулж болохоор заасан. Энэ нь тухайн сэжигтнийг баривчилж байгаа үндэслэл, цаг хугацааны байдлаас хамаарч баривчлах ажиллагааг шүүхийн зөвшөөрөлтэй, эсхүл зөвшөөрөлгүйгээр хоёр янзаар явуулж болохоор хуульчилсан гэсэн үг юм. Тодруулбал, сэжигтнийг шөнө, оройн цагаар, эсхүл амралтын болон бүх нийтээр амрах баяр, тэмдэглэлт өдөр гэмт хэрэг үйлдэж байх үед, үйлдсэн дор нь барьсан, бие, хувцас, орон байр, тээврийн хэрэгслээс нь гэмт хэргийн ул мөр илэрсэн, тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгаа зэрэг хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд баривчлах ажиллагааг шүүхийн зөвшөөрөлгүйгээр явуулдаг. Энэ нь тухайн хэргийг шуурхай илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг цаг хугацаа алдалгүй явуулахын тулд мөрдөгч хуулиар олгогдсон эрхийн хүрээнд явуулдаг ажиллагаа юм.
-Гэвч шүүхийн шийдвэргүйгээр баривчилж, хүний эрхийг зөрчиж байгаа талаар НҮБ-ын тусгай төлөөлөлөгч мэдэгдсэн. Бусад хүний эрхийн байгууллагууд ч энэ асуудлыг дурдсаар байгаа шүү дээ?
-Дээрх тохиолдолд прокурор сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн шийдвэрийг шүүхэд даруй хүргүүлж, шүүх 24 цагийн дотор шийдвэрлэдэг. Сүүлийн гурван жилийн дунджаар нийт баривчлагдсан сэжигтний 98.6 хувийг уг хуулийн зохицуулалтын дагуу шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан байна. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнийг дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, оргон зайлсан, дахин гэмт хэрэг үйлдэх, нотлох баримтыг устгах, өөрчлөх, гэрч хохирогчийг дарамтлах, сүрдүүлэх, амь нас, эрүүл мэндэд нь халдах зэрэг үндэслэл байгаа тохиолдолд прокурор мөрдөгчийн саналын дагуу сэжигтнийг баривчлах саналыг шүүхэд танилцуулж, шүүхийн зөвшөөрлөөр баривчлах ажиллагааг явуулдаг зохицуулалт бий.
Цагдан хорих арга хэмжээ бол баривчлахаас өөр асуудал. Гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож яллагдагчаар татагдсан хүнд авдаг таслан сэргийлэх арга хэмжээний нэг төрөл бөгөөд шүүхийн шийдвэргүйгээр хүнийг цагдан хорих хууль зүйн боломжгүй. Улсын хэмжээнд жилд дунджаар 15 мянга орчим хүн гэмт хэрэгт холбогдож яллагдагчаар татагдан шалгагдсан байна. Үүнээс 5-6 орчим хувьд нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
-Тэгэхээр таны сая ярьсантай холбон үзэхэд сэжигтнийг баривчлах болон цагдан хорих хугацаа бас өөр хоорондоо ялгаатай байна гэсэн үг үү?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар сэжигтнийг баривчлах ажиллагаа 48 цагаас хэтэрч болохгүй. Хуульд заасан 48 цагийн хугацаа дуусч, үргэлжлүүлэн цагдан хорих шүүхийн шийдвэр дахиж гараагүй тохиолдолд прокурор, эсвэл баривчлах байрны дарга цагдан хоригдсон хүнийг суллах үүрэгтэй. Энэ үүргээ бүрэн хэрэгжүүлж ажилладаг.
Яллагдагчаар татагдсан хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацаа нь тухайн хүний холбогдсон хэргийн нөхцөл байдлаас шалтгаалж өөр өөр байдаг. Нийт хугацаа нь Эрүүгийн хуульд заасан хорих ялын дээд хэмжээнээс хамаарч 12-18 сар хүртэл байдаг. Дээр дурдсанчлан, хуульд заасан тодорхой үндэслэл, журмын дагуу баривчлах, шүүхийн шийдвэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах асуудлыг зарим улстөрчид илэрхий гуйвуулж “хүнийг шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьдог, дур зоргоор баривчилдаг, баривчлах шаардлагагүй хүнийг 48 сар хорьсон” гэсэн агуулга бүхий үндэслэлгүй, буруу ташаа ойлголтыг иргэд, олон нийтэд өгч байна. Энэ нь холбогдох хуулийн зохицуулалтыг сайтар ойлгож судлан, дүгнэлт хийгээгүйтэй холбоотой юм болов уу гэж харж байна.
-Гэхдээ бодит амьдрал дээр хүний эрх зөрчигдсөн асуудлууд байгаа шүү дээ. НҮБ-ын шинжээчийн мэдэгдэл гэдэг хариуцлагатай, албан ёсны, үнэн мэдээлэл гэж хүлээж авсан?
-Судалгаанаас үзвэл, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа сүүлийн жилүүдэд харьцангуй буурсан үзүүлэлттэй байгаа. Тухайлбал, 2023 онд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан хүний тоо өмнөх оноос 15.2 хувиар буурсан. НҮБ-ын дур зоргоор баривчлан саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг 2022 онд Монгол Улсад ажиллаж гаргасан урьдчилсан дүгнэлтэндсэжигтнийг баривчлах ажиллагаа шүүхийн урьдчилсан хяналтгүйгээр явагдаж байна гэсэн асуудал хөндөгдсөн.
Ажлын хэсгийн зүгээс улс орнуудын хууль тогтоомжийн ялгаатай байдал, магадгүй орчуулгын алдаанаас хамаарч манай улсын хуульд сэжигтнийг баривчлах ажиллагааг бүхэлд нь шүүхийн зөвшөөрлөөр явуулдаг гэсэн зөрүүтэй ойлголт авч, мэдээлэл өгсөн байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ НҮБ-ын дур зоргоор баривчлан саатуулах асуудал хариуцсан ажлын хэсгийн зөвлөмжид тусгагдсан “хүнийг баривчлах хугацааг тооцох, баривчлах ажиллагааг шүүхээр шийдвэрлүүлэх, шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагааны үндэслэлийг илүү тодорхой болгож, эрх зүйн орчинг боловсронгуй болгох” зэрэг асуудлуудад анхаарал хандуулж, тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа нь цаашид хүний эрхийг хангах, хамгаалахадэерэг үр дүн үзүүлнэ гэж үзэж байна.
Хамгийн сүүлийн жишээг дурдвал, УИХ-аас 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлтөд сэжигтнийг баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой хэд хэдэн шинэлэг зохицуулалтууд орсон. Тухайлбал, сэжигтнийг “шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах” гэснийг “хойшлуулшгүйгээр баривчлах” гэж нэр томьёог өөрчлөн, “хойшлуулшгүй” гэсэн ойлголтод чухам ямар нөхцөл байдлуудыг хамааруулах, мөн хүнийгхойшлуулшгүйгээр баривчлах үндэслэлийг нарийвчлан зааж, уг ажиллагааг шөнийн цагаас бусад цагт шүүх шийдвэрлэхээр заасан зэрэг нь хүний эрхийг хангахад чиглэсэн чухал алхам болсон.

Эх сурвалж: Өдрийн сонин

Д.Уужимсанаа: Уул уурхайн мэргэжлийн хүн шинжээчээр ажилласан бол эдийн засгийн үр ашгийг тооцож, гэрээтэй нь ч танилцах байсан
“Нүүрсний сонсгол”-оос улбаатай үүсээд буй шуугиантай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уул уурхай, технологийн газрын даргаар ажиллаж байсан Монгол Улсын мэргэшсэн инженер Д.Уужимсанаатай ярилцлаа.

-Нүүрсний сонсгол болон Хууль зүйн сайдын ТВ-д өгсөн ярилцлагад таны нэр нэлээн тод сонсогдлоо. Яригдаад байгаа Бортээгийн ордын талаар ярилцлагаа эхэлье?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК бол Цанхийн баруун, Цанхийн зүүн, Ончхараат, Оорцог, Бортолгой, Бортээг гэсэн зургаан лицензийн талбайтай. Одоо Баруун, Зүүн цанхийн уурхайн лицензийн талбайгаас нүүрс олборлож байна. Бортээгийн ордын нийт нөөц А+B+C зэрэглэлээр 1.6 тэрбум тонн, таамаг нөөц нь нэмэгдээд 2.5 тэрбум тонн. Одоо олборлолт явуулах гээд хэл ам гараад буй “МV-011956” тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарах ашиглалтын нөөц буюу эдийн засгийн үр ашигтай нөөц нь 424 сая тонн. ТЭЗҮ-ийн хүчин чадлаар жилд 15 сая тонн нүүрс олборлож, 30 жил үйл ажиллагаа явуулах төсөл юм. Тавантолгой ордын нөөцийн тайланг 2018 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн инженер, зөвлөхүүд боловсруулан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. 2020 онд Бортээгийн ордыг ашиглах ТЭЗҮ-г мэргэжлийн компаниар хийлгэж, Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэж өгсөн. 2020 ондоо Бортээгийн гэрээт олборлогчийн зардал болох гурван жилийн төсвийг 715.9 тэрбум төгрөгийг компанийн ТУЗ-д танилцуулж батлуулсан байдаг.

-Бортээгийн эдийн засгийн үр ашигтай нөөц нь 424 сая тонн юм байна. Харин сонсгол дээр 404 их наяд гэсэн үнэлгээ сонсогдож байсан. Энэ тоо хаанаас гараад ирэв?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны нэрлэсэн үнэ 14 их наяд. Энэ бол УИХ-ын 2010, 2011 оны тогтоол, 2012 оны Засгийн газрын тогтоолоор батлагдсан үнэлгээ. Гэтэл сонсголоор 404 их наядын үнэлгээтэй ордыг ганцхан компанид тэр чигээр нь өгчихлөө гэсэн. Энэ чинь бүр бүх ордынхоо нийт үнэлгээнээс хэд дахин давсан тоо болчихсон.

Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажил гүйцэтгэх тендерийн төсвийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ 715 тэрбумаар баталчихсныг түрүү нь хоёулаа ярьсан. “Эрдэнэс Тавантолгой”-н ордын үнэлгээг бодож ядаад байх юмгүй л дээ. Анх компанийн хувьцааны 18.4 орчим хувийг 2.5 сая иргэн тус бүрд 1072 хувьцаа олгоод, нэг сая төгрөгөөр үнэлээд өгсөн.

Нийт ард түмэнд 2.5 их наядын хувьцаа байна гэсэн үг. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт үнэлгээ нь багцаагаар 14 их наяд орчим юм байна.

Харин сонсгол дээр шинжээчид ордын нөөц нь таамаг нөөцтэйгөө нийлээд 2.5 тэрбум тонн. Үүнийг өнөөдрийн биржийн үнээр тооцож үржүүлээд, олборлолтын зардлыг хасаад гарсан тоо нь 404 их наяд гэж тайлбарласан. Дэндүү мэргэжлийн чиг баримжаагүй, ор үндэсгүй таамагийг сонсгол дээр гаргаж ирсэн.

-Би нэг нийтлэлээс олж уншсан санагдаж байна. Энэ үнэлгээний хороонд нь сайдын хамаарал бүхий хүн буюу дүү нь байж гэх мэдээлэл байсан. Үнэлгээний хороо анхнаасаа хэрхэн байгуулагдаж, хэдэн удаа тендер зарласныг тодорхой ярьж өгөөч?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК дотор бүтэц орон тоотой, тусдаа бие даасан “Бортээгийн төслийн нэгж” байсан. Тухайн нэгжээс анх ажлын даалгавар боловсруулж Худалдан авалтын газарт хүргүүлсэн юм байна лээ. Тэгээд анх “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар 2021 оны гуравдугаар сарын 5-нд байгуулагдсан. Би ямар дүү нь байсныг мэдэхгүй. Анхны Үнэлгээний хорооноос гаргасан тендерийн баримт бичгийг засч, сайжруулах чиглэл гарч, тендерийн цахим системээс татаж авсан гэж сонссон. Тус Үнэлгээний хороо хоёр дахь удаагаа тендер зарлахад материал ирүүлсэн хоёр компанийн нэгийнх нь иж бүрдэл дутуу, нөгөөх нь төсөвт өртөгийн таван хувиас илүү хэтэрсэн үнийн санал ирүүлсэн юм байна билээ.

Үнэлгээний хорооноос “Бортээгийн төслийн нэгж”-д зөвлөмж өгсөн байсан. Худалдан авалтын тухай хуулийн 30.4.1-т заасны дагуу “тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж, нээлттэй тендер шалгаруулалт явуулах” гэсэн заалтын дагуу тендерийг дахин зарлахыг зөвлөсөн. Энэ хугацаанд “Бортээгийн төслийн нэгж” татан буугдсан. Бид энэ Бортээгийн төслийн гэрээт гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт уварч, цуварч баг болж, улс орныхоо төлөө шударга ажилласан. Тухайн үеийн компанийн нөхцөл байдал, энэ ордын эрсдэлтэй талыг гарын хуруу шигээ сайн мэддэг хүмүүс тендерийн баримт бичиг боловсруулсан, үнэлсэн. Хариуцлагатайгаар хэлэхэд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн худалдан авалтын ажиллагаа хэн нэгэн дарга цэргийн заавар, зааварчилгаагаар явж байгаагүй.

-Бортээгийн ордын төслийг урагшлуулах гол шалтгаан юу байсан юм бэ?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК ганцхан Гашуунсухайтын авто замаар нүүрсний тээвэр хийж, экспортолдог байсан. Ачаа нэвтрүүлэх хүчин чадал нь ердөө 20 гаруй сая тонн. Одоо бол Баруун, Зүүн цанхийн ТЭЗҮ-ийн бүрэн хүчин чадал нь 35 сая тонн. Боомт дэд бүтцийн ачаа нэвтрүүлэх хүчин чадал 70 сая тонн хүрсэн.

Энэ хүчин чадалд хүрч ажиллахын тулд “Эрдэнэс Тавантолгой” ХК байгаа бэлэн төслүүдээ цаг алдахгүй урагшлуулах ёстой болсон. Ийм шаардлагаар урагшилсан төслийн нэг нь л Бортээгийн төсөл. Бортээгийн төсөл бол Тавантолгойн ордын насжилтыг уртасгах, сул коксжих нүүрсээ гадаад зах зээлд гаргах боломжийг олгох, компанийн эдийн засгийг сайжруулж, экспортын төрлийг нэмэгдүүлэх төсөл. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК ил аргаар олборлох боломжгүй нөөцийг авч ашиглах 10 сая тонн хүчин чадалтай далд уурхайн төсөл хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байсан. Баригдаж байгаа нүүрсний экспортын автозам, төмөр замын төслийн өртгийг нүүрсээ олборлож, дээгүүр нь тээвэрлэж байж л нөхнө. Тэгэхээр ерөнхийдөө энд чиглэсэн төсөл байсан гэж ойлгож болно.

-Яагаад тендерийг хуурай баяжуулах үйлдвэртэй байхаар зарласан юм бэ?

-УИХ-ын гишүүд бол Бортээгийн ордыг түшиглэн Баяжуулах үйлдвэр бариулах тендер зарласан гэж ойлгосон, тэрийгээ сонсгол дээр асууж байна лээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс баталсан төсөвт Баяжуулах үйлдвэр бариулах хөрөнгө огт тусгагдаагүй. Уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажил гүйцэтгэх төсвийг л баталсан. Тендерийг зөвхөн энэ хүрээнд л зарласан. Бортээгийн орд чулууны үе ихтэй, бохирдолтой нүүрстэй. Таван толгой бүлэг орд бол өөрөө усны нөөцгүй. Усгүй говийн нүүрсийг усаар баяжуулахад хязгаарлагдмал нөөцтэй учраас л хуурай баяжуулах үйлдвэрийг Бортээгийн төсөл дээр барихаар ТЭЗҮ-д тусгасан. Өнөөдөр "Энержи ресурс" компанийн Ухаа худагийн уурхай л нүүрс баяжуулж байна. Энэ компанийн баяжуулалтын гарц нь 50-60 хувьтай байдаг юм билээ. Энэ компани бол ус ашиглаж нүүрс баяжуулж байгаа. Харин бид тендерийн материалд хуурай баяжуулах үйлдвэрийн баяжмалын гарцыг 50 хувиас дээш байх гэж зааж өгсөн. Ингэснээр өндөр технологи нэвтрүүлэхийг зорьсон.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ хуурай баяжуулах үйлдвэрээ өөрсдөө барьж болоогүй юм уу. Яагаад тендерт оролцсон компаниудад уулын ажлаас гадна “нүүрс баяжуул” гэсэн үүрэг өгсөн юм бэ? -“Эрдэнэс Тавантолгой” ХК хэд хэдэн мега төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байсан. Нэгдүгээрт, өөрсдөө үйлдвэрээ барья гэхээр компанийн эдийн засаг хүнд байсан. Хоёрдугаарт, төрийн өмчит буюу ард түмний өмчтэй уурхайд эрсдэлтэй шийдвэр гаргах эрх хэнд ч байхгүй. Ийм үйлдвэр барихын тулд судалгаа хийж боломжтой гэж үзвэл дээж явуулна. ТЭЗҮ боловсруулна, төсөв баталуулна, тендер зарлана, тэр нь нэгээс хоёр жил болно. Үйлдвэр барихад хоёроос гурван жил зарцуулна. Хамгийн хурдандаа гурваас таван жилийн дараа үйлдвэртэй болно. Ингэж байхаар баяжуулах үйлдвэрээ өндөр технологи ашиглах чадвартай хувийн хэвшлээр бариулаад, “Эрдэнэс Тавантолгой” ХК зөвхөн баяжуулах нүүрсний тонн тутамд төлбөрөө өгөөд явах нь зөв гэж харсан. Үүнийг компанийн ТУЗ ч дэмжиж, тухайн төсвийг баталж өгсөн юм. Хэрвээ өндөр технологи ашигласан хувийн компанийн баяжуулах үйлдвэрийн баяжмалын гарц нь өндөр, илүү нарийн ширхэгтэй нүүрс баяжуулж чадаж байвал, зах зээл, эдийн засгийн үзүүлэлт сайн байх юм бол “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ үйлдвэрийн алдаа, оноог шингээсэн ижил төстэй баяжуулах үйлдвэрийг дахин барьж болох юм байна гэж төлөвлөж байсан. Үндсэндээ төрөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр, хувийн хэвшлийн өндөр технологийн ноу-хауг уурхайд нэвтрүүлээд, бүх төрлийн чанартай нүүрс баяжуулж, туршилт хийж, брэнд нүүрс бий болгох боломжтой юм байна гэж харсан.

-Шинжээчид Бортээгийн ордын тендерийн Үнэлгээний хороог тендерийн баримт бичигт “олборлосон, баяжуулсан нүүрс болон завсрын бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшаар борлуулах, төлбөрийг нүүрсээр тооцож хийх” гэх мэт заалт оруулсан. Үүгээрээ МТАС түншлэлд давуу эрх олгосон гэж үзсэн.

-Шинжээчид Худалдан авалтын газарт илгээсэн дотоод албан бичгийг ноцтой, ноотой гэж үзээд Түр хорооныхонд танилцуулсан юм байна лээ. Үнэн хэрэгтээ Уул уурхай, технологийн газраас Худалдан авалтын газар руу хоёр албан бичиг явсан. Нэг нь, яригдаад байгаа өнөөх албан бичиг. Нөгөө нь, компанийн бизнес төлөвлөгөөний дагуу нүүрс олборлолтын хуваарьт өөрчлөлт оруулах албан бичиг байсан.

Энэ хоёр албан бичгийн дагуу Үнэлгээний хороо хуралдаж хамтын шийдвэр гаргасан. Шинжээчдийн ярьсан шиг хэн нэгэнд давуу байдал олгох утга агуулга тэнд огт байхгүй. Шинжээчид бол тендер зарласнаас хойш засвар оруулсан гэж яриад байгаа юм. Тендерийн тухай хуульд Үнэлгээний хороонд хуульд заасан хугацаанд тендерийн баримт бичигт засвар оруулж болохыг хуульчилж өгсөн байдаг юм. Энэ дагуу л орсон засвар. Гэхдээ энэ засвар нь шалгарсан компанид давуу байдал олгох биш харин ч бүр эсрэгээрээ ашиггүй байсан юм шүү дээ. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тэр үеийн нөхцөл байдалд бол маш их ашигтай, эрсдэлгүй өөрчлөлт байсан. Шинжээчид бол тендерийн баримт бичигт ажлын төлбөрийг нүүрсээр төлнө гэж тусгасан байна. Энэ чинь МТАС-д давуу тал олгосон нөхцөл болчихлоо гэж буруутгасан. Гэвч тендерт шалгарсан түншлэл гэрээ байгуулахдаа төлбөрийг нүүрсээр авахгүй ээ, төгрөгөөр авна аа гэсэн. Ингээд гэрээнд төлбөрийг төгрөгөөр өгөхөөр тусгасан. Хэрвээ төлбөрөө нүүрсээр өгөх нь түншлэлд ашигтай, давуу талтай байсан юм бол МТАС төлбөрөө нүүрсээр авах гэрээ хийх байсан биз дээ. Төгрөгөөр авна аа гэж эсэргүүцээд, гэрээндээ төгрөгөөр гүйлгээ хийхээр тусгуулж байгааг хар л даа. Энэ нь харин ч түншлэлд эрсдэлтэй байсан учраас манай саналыг зөвшөөрөөгүй юм.

-Мөн МТАС-д борлуулалтын үүргийг хариуцуулсан асуудлаар буруутгаж байгаа?

-Үнэндээ бол Бортээгийн уурхайгаас олборлосон сул коксжих, эрчим хүчний нүүрс, мөн хуурай баяжуулах үйлдвэрээс гарах бүтээгдэхүүн болох завсрын бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшаар борлуулах үүргийг түншлэлд өгсөн нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д л ашигтай байсан. Яагаад гэвэл, манай компани тухайн үед сул коксжих болон эрчим хүчний нүүрсээ зах зээлд борлуулж чаддаггүй байсан. Зах зээлийн үнэ 30 ам.доллар ч хүрдэггүй, тээврийн зардал өндөр учраас худалдан авагч олддоггүй байсан. Бортээгийн уурхайд хөрс хуулалт хийгдэж, олборлолт явагдаж, нүүрс гаргаад ирлээ гэж бодъё. “Эрдэнэс Тавантолгой“ ХК ажлын хөлсөө өдөр бүр тооцоод төлөөд л яваад байдаг. Гэвч олборлосон нүүрсээ борлуулж чадахгүй бол яах билээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК олон тэрбумын алдагдалд орно биз дээ.

Үүнийг компанийн ТУЗ-ийн гишүүд анх төсөв баталж байхдаа анхааруулж байсан. Энэ алдагдлыг хаахын тулд л МТАС-д борлуулах эрхийг давхар өгсөн. МТАС үйлдвэр байгуулж, техник худалдан авалт, хөрөнгө оруулалт хийгээд энэ төсөл эхэллээ гэж бодъё. Хэрвээ зах зээл нь муу, нүүрс борлогдохгүй цаг үе тохиовол уулын ажлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК зогсоохоос өөр аргагүйд хүрнэ. Ийм тохиолдолд түншлэл сул зогсолтын төлбөр шаардах эрх үүсч таарна аа даа. Ийм эрсдэл үүссэн үед “Нүүрсээ бид ч борлуулж чадахгүй байна, та нар ч борлуулах үүрэгтэй байсан, хэрэгжүүлж чадсангүй. Энэ төслийг зах зээл сайжиртал зогсооно. Энэ хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК сул зогсолтын төлбөр төлөхгүй. Хийсэн ажлын нь төлбөрийг тухайн төрлийн нүүрсний зах зээлийн ханшаар үл маргах журмаар төлбөртөө тооцож авна” гэдэг зохицуулалтыг, санааг Нүүрсний сонсгол дээр яригдсан тендерийн баримт бичгийн өөрчлөлтөд тусгасан байсан юм.

Тендерийн баримт бичгийн тусгай нөхцөл болон ерөнхий нөхцөлд зааж өгөөгүй зүйл заалтыг өөрт ашиггүй бол тендерт шалгарсан компани гэрээндээ оруулахаас татгалздаг. Ийм эрхтэй. Тийм учраас л тендерт шалгарагчдад ашиггүй заалт л яригдаад байсныг албан бичгийн өөрчлөлтөд тусгаж өгсөн юм. Үүнийг шинжээчид олж хараагүй байгаагаас үзвэл тэд гэрээтэй танилцаагүй нь тодорхой байна лээ. Уул уурхайн мэргэжлийн хүн шинжээчээр ажилласан бол эдийн засгийн үр ашгийг тооцож, гэрээтэй нь ч танилцах байсан.

-Бортээгийн уурхайн ажил гүйцэтгэх гэрээгээр бол ажил гүйцэтгэгч нь юуны өмнө цахилгаан татах юм байна. Өндөр хүчдэлийн шугам, дэд станц байгуулах, гаалийн талбай барих, жилд таван сая тонн нүүрс баяжуулах, өндөр технологи бүхий үйлдвэр барина гэхчлэн заажээ. Яагаад заавал баяжмалын гарц өндөр технологи гэж онцолсон юм бэ?

-ТУЗ-ийн баталсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бизнес төлөвлөгөөнд “Баяжуулалтаас гарах завсрын бүтээгдэхүүнийг борлуулах” асуудал тусгагдсан байдаг. Завсрын бүтээгдэхүүн гэдгийг баяжуулагдаж чадаагүй, бохирдол өндөртэй нүүрс гээд ойлгочих хэрэгтэй. Тиймээс л завсрын бүтээгдэхүүнийг борлуулах үүрэг авсан хүмүүс, компани, хамтралууд баяжмалын гарц өндөртэй, завсрын бүтээгдэхүүн бага байлгах үйлдвэр барих шаардлага гарч таарна. Завсрын бүтээгдэхүүнийг борлуулах үүрэг өгснөөрөө шинжээчдийн хэлээд байгаагаар давуу байдал олгох биш үйлдвэрийн технологи өндөр байхыг давхар шаардсан шаардлага гэж ойлгож болно.

Нүүрсний гаалийн хяналтын талбай, хүнд даацын машин орж гарах жин хэмжих пүү, гаалийнхан суух байр сав, засварын төв, ажилтны кемп, эрчим хүч цахилгаан, камерын хяналт, тоосжилт бага үүсгэдэг шинэ технологийн зам гээд дэд бүтцийн бүхий л ажлыг төсөвтөө багтааж хийнэ. Өрөмдлөг тэсэлгээ, хөрс хуулалт, нүүрс олборлолтын уулын ажил, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зааж төлөвлөсөн нүүрсийг баяжуулна гэх мэт цогц ажлын нийт төлбөр нь 1м3 уулын цул олборлолтод 12 мянган төгрөг байх тендер зарлагдаж, МТАС түншлэл ялсан. Ийм дүнгээр гэрээнд заасан тэр бүх ажлыг хийлгэхээр байгаа нь харин ч бидний амжилт. Гэрээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цахим сайтад бий.

Тодорхой ярих юм бол баруун, зүүн Цанхийн уурхайн зөвхөн хөрс хуулалт, нүүрс олборлолтын 1м3 уулын цулын өртөг нь 12 мянган төгрөгөөс дээш үнэтэй. Өрөмдлөг, тэсэлгээ нь тусдаа үнэтэй, 1м3 нь 1500 орчим төгрөг байдаг. Одоогоор манай “Эрдэнэс Тавантолгой” ХК олборлосон нүүрсээ баяжуулахгүй, түүхийгээр нь борлуулж байгаа. Эндээс Бортээгийн төслийн гэрээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ашигтайгаар хийгдсэн болохыг харж болох байх.

-Та сонсгол дээр “Шалгуулаад явахаар бид их ажил хийж байсан байна аа...” гэж хэлээд загнуулаад байсан. Ер нь, томоохон ажлуудынхаа талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Миний төлөвлөж, судалгаа шинжилгээг нь хийсэн олон ажил өнөөдөр “ЭТТ” ХК дээр бодитоор хэрэгжиж байна. Улсад хэдэн зуун тэрбумаар үнэлэгдэх бодит ашиг өгсөн судалгаануудыг мөр зэрэгцэн ажилласан инженерүүдээ удирдан зохион байгуулж хийсэн. Би “Эрдэнэс Тавантолгой” ХК-д байнга тендер үнэлээд суугаад байсан хүн ч биш. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины тэтгэлгээр Санкт-Петербургийн Горный Университетийг Уул уурхайн инженер мэргэжлээр, шинжлэх ухааны магистраар төгссөн. Одоо докторант. Миний төгссөн сургууль уул уурхайн чиглэлдээ дэлхийд гуравт эрэмбэлэгддэг. Дэлхийн нэр хүндтэй сургууль төгссөн хүний хувьд судалгаа шинжилгээний ажлыг илүү чухалд тавьж, аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандаж ажиллаж явсан.

-Сүүлийн өдрүүдэд МАН-ын төв аппаратын үе үеийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлийнхэн цагаан байшингаас тендер зохион байгуулсан гэх ярианд эхнэрийг тань холбох боллоо. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Миний эхнэр 2012 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялагдсаны дараа, намын хамгийн хүнд үед Удирдах зөвлөлийн Ажлын албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар ажилласан. Дараа нь энэ ажлыг олон л хүн хийсэн байдаг. Зөвхөн өнөөдөр холбогдоод байгаа хүмүүс биш харин ч Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяртай нэг баг болж ажилласан юм байна лээ, тэр үед. Үндсэн мэргэжил нь сэтгүүлч л дээ. Хожим нь БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Сөүлд суралцаж, тэнд хэдэн ч жил амьдарсан хүн. Энэ бүхний дараа бид хоёр танилцаж, гэр бүл болж, амьдрал бүтээсэн.

Миний хань МАН үнэмлэхүй ялсан хоёр сонгуулийн хугацаанд Бага хурлын гишүүний сонгуультай төдий л явсан. Үнэхээр намын удирдлагатай ойр дотно хүн бол улс төрийн өндөр дэмжлэг авах л байлгүй дээ. Мэргэжлийн салбараараа, эрхэлж байсан ажил, албан тушаалаараа, гэр бүлээрээ дахин дахин яригдаад, гүтгэгдээд байвал шүүхэд хандана гэж бодож байгаа. Нэр төрөө сэргээлгэнэ.

Г.Эрэгзэн: Хүннүчүүд дэлхийг хэрсэн сүлжээтэй үйлдвэрлэгчид явсныг нотлох зүйлс өчнөөн байна
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Эрэгзэнтэй ярилцлаа.

-Хүннүгийн булшуудыг толгой дараалан тонох сүйтгэх ажил Сяньбигийн үед өргөн далайцтай хийгдсэн байдаг-

-Хүннүгийн булшны ихэнх нь манай улсаас олдсон. Монголд бүртгэгдсэн оршуулгын дурсгалаас хэчнээн нь язгууртных байдаг бол. Язгууртны булш жирийн иргэдийнхээс яг юугаараа онцгойрч ялгардаг вэ?

-Евроазийн нутаг дэвсгэрт Хүннүгийн дурсгал маш өргөн хүрээнд тархсан байдаг. Хүннү гүрэн өргөн уудам газар нутаг эзэмшсэн эзэнт гүрэн байсан учраас дурсгал нь маш олон газраас илэрдэг юм. Мэдээж гол төвлөрөл нягтрал нь Монгол. Монголд одоогоор 14 мянган Хүннүгийн булш оршуулгын дурсгал бүртгэгдсэний 2000 гаруй нь язгууртны булш.

Язгууртны булш бунхан хэмжээний хувьд асар том төдийгүй хэлбэр нь ч энгийн жижиг булшнаас өөр. Их өвөрмөц хэлбэртэй. Гадна талаасаа дөрвөлжин харагдана. Урд талдаа үүдэвчтэй.

Гонзгой хэлбэрийн байгууламжтай хосолсон. Энгийн хүн харахад байшингийн довжоо шиг л харагддаг. 10 метр орчмын жижгээс 50-60 метрийн хэмжээтэй том ч бий. Монгол Улсад Хүннүгийн язгууртны булштай 10 газар байдгаас хамгийн алдартай нь Ноён уулын дурсгал. 1924-1925 онд Оросын судлаач П.К.Козловын удирдсан Монгол, Төвөдийн газар зүйн шинжилгээний анги Ноён ууланд 200 гаруй булш байгааг тогтоосон түүхтэй. П.К.Козловын экспедиц Ноён уулын зургаан булшийг малтаж ховор олдворууд олсноос хойш өнөөг хүртэл судалгаа бараг 100 жил үргэлжилж байна.

-Дэлхийн улс орнууд дахь Хүннүгийн язгууртны дурсгалаас хэчнээн нь манай улсад хамаарах вэ?

-Дэлхий дээр Хүннүгийн язгууртны 14 дурсгалт газар байдгийн 10 нь Монголд бий. Тодруулбал, Ноён уул, Гол мод, Гол мод-2, Дуурлиг нарс, Бор булагийн ам, Бэлхийн ам, Тахилтын хотгорын дурсгал алдартай томд тооцогддог. Сүүлийн үед Овоо хар, Хялганат, Ямаан усын дурсгал нэмэгдсэн. Эдгээр газруудад маш том судалгааны ажил хийж байна. Сая дурдсан 10 дурсгалт газарт 2300-2400 булш байгаа нь бүгдээрээ язгууртных. Дотроо олон янзын хэмжээтэй. Хамгийн том нь Ноён уул, Гол мод, Гол мод-2, Дуурлиг нарсанд бий.

Эдгээрийг Шаньюйгийн болон гэр бүл, овгийнхны оршуулга гэж үздэг. Том язгууртын булшнуудаас Гол мод, Ноён уул, Гол мод-2, Дуурлиг нарс, Тахилтын хотгор, Ямаан ус, Бэлхийн амны дурсгалт газар малтлага судалгааны ажил хийгдсэн.Товчхондоо сүүлийн 100 жилийн хугацаанд том, жижиг нийлсэн 30 орчим булшинд судалгаа хийгээд байна. Судалгааны үр дүнд Хүннүгийн язгууртнуудын өв соёлын талаарх олон зүйл тодорхой болж, түүх шинээр бичигдэх хэмжээний олдвор нотолгоотой болсон.

-Түүх өөрчлөх хэмжээний гэдэг үг чинь сонирхол татаж байна шүү. Түүх өөрчилсөн дурсгалууд гэхээр ямар эд зүйлс байхав?

-Хүннүгийн язгууртнууд өрнө дахинтай өргөн харилцаатай байсныг Хүннүгийн язгууртны булшнуудаас гарсан эд өлгийн зүйлс нотолдог л доо. Ром, Египет, Дундад Ази, Перс, Хятадын Хан улсын гаралтай эд өлгийн зүйлсээс гадна өөрсдийнх нь зүйлс ч бас бий. Товчхондоо Хүннүгийн язгуурнууд тухайн үедээ дэлхий дахинтай тэгш харьцдаг өргөн харилцаатай байсныг булшнаас нь илэрсэн эд өлгийн зүйл гэрчилдэг. Түүгээр ч зогсохгүй гадны улсууд зөвхөн хүннүчүүдэд зориулж эд өлгийн зүйл хийдэг, хийж явуулдаг байсан нь ч тодорхой харагддаг.

Жишээ нь хятадууд, дундад Азийнхан бүтээгдэхүүн хийж илгээдэг байсныг нотлох өчнөөн зүйлс бий. Өрнийн тухайд зориулж хийсэн эсэх нь мэдэгдэхгүй ч худалдаа арилжааны шугамаар авах боломжгүй зүйлс булшнаас гарсан. Малтлага судалгаагаар гурван төрлийн Ромын шилэн аяганы хагархай хэсгүүд болон ганц бүтэн аяга олдсон.

Эртний Ромд энэ төрлийн шилэн аягыг маш онцгой технологиор МЭ-ний I зуунд үйлдвэрлэдэг байсан юм. Ийм аягыг Ромын язгууртнууд л тансаг хэрэглээндээ хэрэглэж байсан учраас дэлхий даяараа “Ромын шилэн аяга” хэмээн нэрлэдэг. Дэлхийн томоохон музейнүүд буюу ОХУ-ын Эрмитаж, ХБНГУ-ын Бонн хотын музей, АНУ-ын Нью-Йоркийн музей, Италийн Ромын үндэсний музей зэрэг газарт миний мэдэхийн 30 гаруй ийм аяга бий. Монгол Улсад бол цор ганц байна. Бүр Азидаа ганц. Одоо Монгол Улсын эрдэнэсийн санд байгаа.

-Зөвхөн язгууртнууд нь л Ромын шилэн аягыг хэрэглэдэг байсан гэхээр гадагшаа худалдаалдаггүй байж. Тийм утга учиртай аяга Хүннүгийн язгууртны булшнаас гарсан гэхээр хүннүгийн дээдчүүлд зориулж хийгээд илгээсэн байх хувилбар л үнэнд ойрхон санагдаж байна…?

-Тухайн үедээ бараг алтнаас үнэтэй байсан эд өлгийн зүйл. Таны хэлдэг ортой л доо. Зөвхөн язгууртнууд л хэрэглэдэг, зарагддаг зүйл биш байсан гэсэн үг. Ноён уулын булшнаас бас домгийн бурхны дүрслэлтэй Ромын легионы хуягны мөнгөн чимэглэл олдсон. Иймэрхүү эд өлгийн зүйлс худалдаа арилжаагаар ирэх боломжгүй. Тэгэхээр хүннүчүүд баруунтай шууд харилцаатай байж.

Ромын хаад язгууртнуудтай бэлэг солилцсон ч юм уу, улс төр, эдийн засгийн харилцаатай байсны баталгаа нь энэ эд өлгийн зүйл гэж хэлж болно. Хүннүгийн булшыг малтан судалснаар хуучин ойлголтыг няцааж байгаа.

-Хуучин ойлголт гэдэг нь…?

-Хүннүчүүд Хятадаас эд өлгийн зүйлс дээрэмдэхээс өөрийг мэддэггүй зэрлэг бүдүүлгүүд байсан гэх ойлголтыг өөрөөр харах боломж бий болж байна. Нөгөөтэйгүүр Хүннүгийн булшны судалгаа идэвхжснээр дэлхий дахинд Монголын археологийн дурсгал, Монголын археологийн ажлын үр дүн илүү сайн танигдах давуу талтай.

Сүүлийн 20 орчим жилийн хугацаанд Монголд хийгдсэн археологийн судалгааны хамгийн гол чиглэл нь Хүннүгийн судалгаа, тэр дундаа язгууртны булшны малтлага судалгаа байсан. Энэ чигийн судалгаа маш өргөн далайцтай хийгдсэн. Ноён уулын дурсгалт газарт 2006-2015 оны хооронд ОХУ-ын Археологийн хүрээлэнтэй хамтраад дөрвөн удаагийн малтлага судалгаа хийсэн.

Энэ газарт П.К.Козловын экспедици судалгаа хийснээс хойш 100 жилийн дараа хийгдсэн том ажил байгаа юм. Нэлээд сонирхолтой эд өлгийн зүйл олж, олон шинэ баримт гаргаж ирсэн. Гол модны дурсгалт газрын тухайд 2000-2006 он хүртэл Монгол, Францын хамтарсан экспедиц манай хүрээлэнтэй хамтарч ажиллахдаа язгууртны хоёр том булшийг судалсан. Нэгдүгээр булшны хувьд 1955 онд Доржсүрэн гээд Монголын археологич малтаж эхлээд дуусгаж чадаагүй байсныг дуусгасан. Хоёрдугаар булш буюу дундаж хэмжээний язгууртны булшны судалгааг мөн хийсэн.

Уг судалгааны үр дүнд өнөөх алдартай ганц эвэрт бэлгэт гөрөөсний дүрс, мөнгөн чимэглэлүүдийг олсон юм. Өнөөдрийн тухайд Гол мод-2 дурсгалт газрын судалгааны ажил хийж байна. Мөн Дуурлиг нарсны дурсгалт газарт Монгол, Солонгосын хамтарсан экспедицийн судалгааны ажил хийгдсэн. 2006-2011 оны хооронд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг Дуурлиг нарсны дурсгалт газарт Хүннүгийн язгууртны булшны малтлага судалгаа хийгдэж, жижиг хэмжээний гурван булш малтсан.

2011 онд “Гол мод 2”-ын дурсгалт газарт Улаанбаатар их сургуулийн профессор Д.Эрдэнэбаатарын удирдсан төсөл том язгууртны булш малтаж, өнөө алдартай алт, мөнгөн эдлэлүүдийг илрүүлж, Монголын эрдэнэсийн санд хүлээлгэж өгсөн. Үүнтэй яг ижил хэмжээний булш гэвэл Дуурлиг нарсны дурсгалт газар малтаж буй булш байна. Ийм том хэмжээний булш Монголд зургаа л бий.

-Гол мод-2 болон Дуурлиг нарсны дурсгалт газар малтаж буй булшийг онцгой гэж хэлж байхыг сонссон. Юугаараа онцгой вэ?

-Шаньюйгийн булш гэж үзэж болохоор байгаа. Бусад нь бол язгууртны булш. Гол мод 2, Дуурлиг нарсных Шаньюйгийнх байх магадлал маш өндөр. Тэр утгаараа Дуурлиг нарсны малтлага судалгаа их чухал, том ажил. 2019 онд бунхан дагасан малтлага хийсэн. Энэ жилээс үндсэн булшинд малтлага судалгаа хийгдэж байна. Үнэхээр том. Үүдэвчтэйгээ нийлээд бараг 80 метрийн хэмжээтэй учраас малтлага хоёр сарын турш үргэлжилсэн. Цаашдаа 2-3 жил малтаж байж булшиндаа хүрнэ.

Тэгэхээр эд өлгийн зүйлс гарч ирэх болоогүй гэсэн үг. Гэхдээ дагуул булшийг малтан судалж байх явцад сонирхолтой эд өлгийн зүйлс олон гарсан. Жишээ нь мангасын дүрстэй хос мөнгөн бүсний арал гарсан. Өмнө нь ийм олдвор Монголд олдож байгаагүй. Төстэй олдвор ОХУ-ын нутагт, Буриадын нутаг дэвсгэрт Хүннүгийн булшнаас олдож байсан. Мөн олон тооны адууны тоног хэрэгсэл олдсон.

-Хүннүгийн язгууртны булш их эрт цагт тоногдсон гэж ярьдаг юм билээ. Энэ хэр ортой мэдээлэл вэ?

-Ер нь Хүннүгийн язгууртны булшны ихэнх нь эрт цагт тоногдсон байдаг. Судалгааны үр дүнд Хүннүгийн язгууртны булшнууд II зууны үед буюу Хүннү гүрэн мөхсний дараа Сяньбигийн үед ихэвчлэн тоногдсон гэж таамаглаж байгаа. Малтлага хийгдсэн 30 булш 30-уулаа тоногдсон байсан. Тиймээс булшуудыг толгой дараалан тонох сүйтгэх ажил Сяньбигийн үед өргөн далайцтай хийгдсэн байгаа юм.

Булшнуудаас гарсан тонуулчдын ул мөр гэж бий. Ул мөрөөс авсан дээжээс улбаалан он цагийг нь таамаглаж байгаа хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл ямартай ч тоногдсон, тонуулчдын ул мөр тодорхой мэдэгдэж байгаа гэсэн үг. Тонуулчид тоносон ч бүх эд өлгийн зүйлийг авдаггүй, зарим нь үлддэг. Үүний хамт ул мөр нь ч үлдэнэ. Ямартай ч судалгаа шинжилгээний хувьд ач холбогдолтой зүйл үлддэг учраас тоногдсон хэдий ч судалгаа хийгдээ тодорхой үр дүнгүүд гардаг.

-Хүннүгийн язгууртнуудын булшнаас гарч ирсэн эд зүйлсээс гайхашруулсан олдвор цөөнгүй биз?

-Хүннүгийн язгууртны булшнаас асар олон төрлийн зүйл олддог. Жишээ нь Гол мод-2 дурсгалт газрын Хүннүгийн булшнаас 5000 гаруй эд өлгийн зүйл олдсоны дийлэнх нь адууны тоног хэрэгсэл. Дуурлиг нарсны нэгдүгээр булш 50 орчим метрийн урт, 15 метрийн гүнтэй Хүннүгийн дундаж язгууртных. 2010-2014 онд малтлага хийхэд хялгасан дээсээр хийсэн хазаар гарч ирсэн.

Тухайн язгууртанд зориулж хийсэн, унаж байсан морин тэрэгний хазаар болох нь тодорхой. Бас хялгасаар хийсэн хазаар Хүннүгийн булшнаас маш сайн хадгалалттайгаар гарч ирсэн байдаг. Энэ нь анхны тохиолдол гэдгээрээ онцгой. Бунханы хана хазаар байсан хэсэг дээр нураад битүүмжлэл үүсгэчихсэн учраас ялзраагүй үлдчихсэн хэрэг.

-Хүннүгийн язгууртны булшнаас хүннүчүүдийн амьдрал, үхлийг үзэх философийг харж болно гэдэг…?

-Хүннүчүүд бунхан байгуулах болсон гол шалтгаан нь хоёр дахь амьдралд итгэдэг байсантай холбоотой. Булш, бунхан байгуулна гэдэг хоёр дахь амьдралын асуудал шүү дээ. Хүмүүс хоёр дахь амьдралд итгэдэг болсноос хойш оршуулга хийдэг болсон. Сүүлдээ тэр булш бунхан нь үлдсэн хүмүүстээ ямар нэгэн байдлаар гай зовлон дууддаг ч юм уу, тэр мэт шалтгаанаас хамгаалах гэж тахилга хийгддэг болж өөрчлөгдсөн гэж үздэг. Хүннүгийн булш ч гэсэн хойд төрөлдөө сайн хүн болж, энэ амьдралаасаа илүү сайн амьдрах гэсэн санаагаар хийгддэг байсан нь тодорхой харагддаг.

Хүний сүнс муу зүг рүү гарвал тэнгэрт очихгүй гэж үздэг байсан учраас сүнсийг нь зөв зүг рүү гаргахын тулд хүнд байдаг есөн сүвийг нь бүгдийг нь хашаар бөглөөд цээжин дээр нь маш гоё чимэглэлтэй хаш чулуу тавьдаг байсан. Хаш чулуугаа сүнсний хаалга гэж нэрлээд, түүгээр дамжиж хүний сүнс саадгүйгээр дээш тэнгэрт гардаг хэмээн бэлгэддэг байж. Иймэрхүү хаш эдлэлүүд олон газраас гарсан. Дуурлиг нарс, Ноён уул, Гол мод 2-оос ч олдсон гэхээр маш түгээмэл ёс байсан гэсэн үг.

-Есөн сүвийг бөглөсөн нь бүгд бүтнээрээ олдсон тохиолдол бий юу?

-Энэ зан үйл, итгэл үнэмшил зөвхөн Хүннүгийнх биш л дээ. Хятад, Зүүн Азид өргөн дэлгэрсэн. Бумбын шашинтай холбоотойгоор эдгээр улсад өргөн тархсан учраас бид мэдээд байгаа юм. Хүннүгийн булшнаас дандаа хагархай эдлэлүүд гардаг. Түүнээс гадна морин тэрэг, өөрсдийнх нь хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг дагалдуулж оршуулдаг байсан.

Тухайн язгууртан хойд төрөлдөө очоод хэрэглэг, энд байснаасаа дутуугүй илүү тансаг хангалуун амьдраасай гэсэн бэлгэдлээр эд зүйлс дагалдуулдаг байж. Тэр бүү хэл замыг нь гэрэлтүүлэг гээд дэнлүү хүртэл хийдэг байсан нь малтлагаар илэрсэн.

-Язгууртнуудыг нас барахад шивэгчин, боолыг нь дагалдуулж оршуулдаг байсан ч гэдэг. Хороогоод дагалдуулж оршуулдаг байсан гэсэн үг үү?

-Хаад язгууртны булшинд зарц шивэгчин эсвэл олзолсон боол, зарц нарыг дагалдуулах явдал Хүннү эзэнт гүрний эхэн үед түгээмэл байсан. Сүүлдээ арай багассан нь анзаарагддаг. Язгууртны булшинд хамгийн олондоо 30 орчим дагуул булш байгуулсан байдаг. Дагуул булшыг судлахаар заримыг нь хороож дагалдуулсан байдаг бол зарим нь жамаараа нас барсан байх магадлалтайгаас гадна язгууртын төрлийнхөн байх магадлал ч анзаарагддаг. Ойрхон нутаглуулсан гэсэн үг.

Гэхдээ Хятад сурвалжид, Хүннүгийн язгууртан нас барах юм бол маш олон шивэгчин боолыг дагалдуулдаг гэх мэдээ бий. Гэхдээ энэ бол Хүннү гүрний эхэн үеийн зан үйлийн мэдээлэл гэж судлаачид үздэг. Одоо бидний судлаад яваа Хүннүгийн язгууртны булш бол дунд үеэс хойшхи нь. Энэ үеэс дагалдуулах, ялангуяа зарц боолыг нь хороож дагалдуулах явдал багассан гэж үздэг.

-Түүхийг шинээр бичих хэмжээний олдвор ч бий гэж ярьсан даа. Хүннүчүүдийн талаарх ойлголтыг эвдсэн ямар дүгнэлтэд хүрч болохоор байна вэ?

-Сүүлийн жилүүдэд Хүннүгийн булш оршуулгын судалгаа эрчимтэй хийгдсэнээр Хүннүгийн улс төрийн төв Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршиж байсан, Хүннүгийн үндсэн нутаг нь Монголын нутаг гэдэг нь харагдаж байгаа юм. Яагаад гэвэл Хүннүгийн язгууртны булшны гол төвлөрөл энд байна. Хэдийгээр урагшаа говийн өмнө талд нутагладаг байсан ч гэсэн язгууртнуудыг нас эцэслэхэд төрсөн нутагт нь авчирч оршуулдаг байсан учраас оршуулгын газрын цөм нь энд илрээд буй хэрэг.

Бид зөвхөн Хүннүгийн язгууртны булшны судалгаагаар хязгаарлагдахгүй жижиг булшны судалгааг ч хийж байна. Хот, суурин тэр бүү хэл үйлдвэрлэлийн газруудыг илрүүлж судалж байна. Үр дүнд нь хүннүчүүд ямар ч байсан тодорхой хэмжээний өөрсдийн үйлдвэрлэлтэй, үйлдвэрлэлийн бүхэл бүтэн систем бий үүсгэсэн нь тодорхой болчихлоо. Жижиг өрхийн үйлдвэрлэл биш шүү. Өмнө нь Монголын Хүннүгийн эртний овог аймгуудыг өрхийн үйлдвэрлэлээр төсөөлж тайлбарладаг байсан бол одоо “масс”-ын үйлдвэрлэлийн асуудал яригдаж байна.

-Үйлдвэрлэгч гүрэн байсан гэх гээд байна уу?

-Үйлдвэрлэгч байсан. Бүх юмыг үйлдвэрлэдэг байж. Үйлдвэрүүдийг улсаас зохион байгуулалттайгаар байгуулж явсан нь тод харагдаж байна.

-Хэрэглэж байсан зүйлсээ өөрсдөө үйлдвэрлээд ашигладаг байж гэж ойлгож болох нь ээ. Илүүг нь мэдээж зарж борлуулах ч юм уу бараа тааваараар сольдог байсан байж таарна. Одоогийнхоор бол экспортлогч байсан ч байж мэдэх нь дээ?

-Хүннүчүүд хэрэгцээнийхээ тодорхой зүйлсийг дотооддоо үйлдвэрлэдэг байсан. Одоогоор 1000 орчим Хүннүгийн жижиг булш, оршуулгын дурсгал малтсан. Тэндээс гарч байгаа хазаар, амгай гэхэд л төмөр эдлэл. Амгай бол Зүүн, Баруун Төв Монголын булшнаас ч адилхан нэг хэв хийцтэй гарч ирсэн. Энэ бол том “масс” үйлдвэрлэл байсны нотолгоо. Масс үйлдвэрлэл байсны ул мөрийг бид шинээр илрүүлж олсон.

Тухайлбал, төмрөө хайлуулж байсан зуухны үлдэгдлийг олон газраас илрүүлээд судалж байна. Ваар сав шатаадаг байсан газрыг илрүүлсэн. Мөн үйлдвэрлэлийн тусгай суурин тосгон байсан газрыг илрүүлээд судалгаа шинжилгээний ажил хийгдэж байна. Том гол мөрнүүдийг дагасан томоохон үйлдвэрлэлийн бүсүүд байсан болов уу. Сэлэнгэ, Орхон, Хэрлэн голыг дагасан хэд хэдэн үйлдвэрлэлийн бүсүүд байсан нь тодорхой болсон. Одоогоор судалгааны ажил нарийвчлагдан хийгдэж байна.

Хүннүчүүд Хятад руу уулгалан довтолж дээрэм тонуул хийдэг нүүдэлчин зэрлэгүүд биш гэдэг нь тодорхой болчихсон. Гаднынхан ч хүлээн зөвшөөрч эхэлж байна. Хүннүчүүд хэрэгцээт зүйлсээ дотооддоо үйлдвэрлэдэг, хангадаг системтэй байсан. Нэг газар үйлдвэрлээд, худалдаалах сүлжээгүй бол баруун, зүүн тийшээ 2000 км-т очихгүй шүү дээ. Энэ бол үйлдвэрлээд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зарж борлуулдаг сүлжээтэй байсны ул мөр.

Судалгаа хийхээр хүннүчүүд маш өндөр соёлтой байсан нь харагддаг. Зөвхөн хоолны хэрэгсэл гэхэд л олон янз. Зөвхөн мах иддэг байсан бол зөвхөн хутга л гарна биз дээ. Дуурлиг нарсны дурсгалт газрын язгууртны булшнаас цайны шанага, идээшүүлдэг шүүртэйгээ цуг олдсон. Зүгээр ч нэг эд зүйлс биш, хосоор нь “сет” болгож хийсэн байсан. Тэр хэмжээний өндөр соёлтой байсан гэсэн үг. Мөн савх, ясан савхнууд маш олон булшнаас гарч ирсэн. Ингээд харахаар хүннүчүүд савхаар хоол иддэг байсан, ер нь хоол, цайны өндөр соёлтой байсан гэсэн үг.

Эх сурвалж: nio.mn